Монгол Маркетерийн Тэмдэглэл #2.
A whole new mind
Нэгэн бүхэл оюун ухаан, Яагаад баруун тархитнууд ирээдүйг удирдах вэ?
2 жилинй өмнө A whole new mind by Daniel Pink гээд ном уншиж байлаа. Хүн болгонд ярьж өгөх гэж, тайлбарлах үгээ олж ядаж байсан юм. Энэ бол миний хамгийн дуртай, маш их зүйл ойлгуулсан номнуудын нэг юм. Энэ номны талаар товчхон бөгөөд, сэтгэгдэл төрүүлсэн, олон зүйлийг ухааруулсан, товчхон санааг доорх мөрүүдэд бичлээ.
Даниел Пинк нь 2006 онд Нэгэн Бүхэл Оюун Ухаан гэх номоо бичиж, хэвлүүлсэн юм. Хэдэн хувь борлогдсон болон хэр нэр амжилт олсныг нь дурдах илүү биз.
Түүний номон доо дурдснаар, дэлхий нийт шинэ эрин үе лүү аль хэдийн оржээ. Мэдээллийн эрин зуун аль хэдийн үеээ орхиж, өнөөдөр бид цоо шинэ "Conceptual age" буюу Төсөөллийн эрин зуунд амьдарч байна.
1. Agricultural Age
2. Industrial Age
3. Information age
4. Conceptual Age
Зохиолчийн үзэж буйгаар, хүн төрөлхтөн дээр дурдагдсан дөрвөн үндсэн эринийг туулж иржээ. Хөдөө Аж Ахуйн эрин зуун бол, тариаланчид, фэрмеруудын эрин үе юм. Бид энэ үед "нуруу"-гаа ашигладаг байсан. Аж үйлдвэрийн эрин үед бид "гар"-аа ашиглаж эхлэсэн. Энэ эринийг "үйлдвэрийн ажилчдын" эрин гэдэг. Бид үйлдвэр барьж, бүтээгдэхүүнүүдээ гараар үйлдвэрлэж, өөрсдөө тээвэрлэж, өөрсдөө сурталчлан худалддаг байлаа. Мэдэээллийн эрин зуунд бид "мэдлэг"-ээ ашиглаж эхлэсэн. Бид тооцооллын систем бүтээж, компьютер, шинэ технологиудыг бүтээж, өөрсдийн мэдлэгийг ашиглан мэдээллийн солилцоог асар хурдацтай болгож чадсан. Харин Төсөөллийн эрин зуун гэж юу вэ? Энэ эрин бол зохион бүтээгчид, бүтээлч хүмүүсийн эрин зуун юм.
Бидний төрж өссөн нийгэмд, боловсролын систем нь "зүүн тархи"-ийг илүүтэй ашиглах шаардлагатай болгосон. Зүүн тархины үүрэг бол логик сэтгэлгээ, аналитик чадвар, объектив чадвар юм. Энгийн жишээ дурдахад, зүүн тархи өндөр хөгжилтэй хүмүүс, математик, алгебрь, геометрийн хичээлдээ илүү сайн байдаг. Эдгээр хүмүүс шинжлэх ухааны салбарт илүү амжилт олдог. Бид болон бидний эцэг эхчүүд энэхүү системээс болоод, хэмжүүр гаргаж, үр хүүхдүүдээ математик, геометр, физикийн хичээлүүдэд гол анхаарлаа хандуулахыг шаарддаг. Энэхүү сэтгэлгээнээс болж бид уран зохиол, зургийн хичээл, дууны хичээлд илүү бага анхаарал, ач холбогдол өгдөг. Бидний сайн мэдэх, ерөнхий мэдлэгийн шалгалтууд, коллежийн элсэлтийн шалгалтууд бүгд "зүүн тархины" системд суурилсан байдаг. эцэг эхчүүдээ буруутгах шаардлагагүй, тэд бол "зүүн тархины" эрин үеийн хүмүүс. Зүүн тархийг давамгай болгосноор, бид баруун тархи давамгай хөгжсөн хүмүүсийг доогуур үнэлж, тэдний хүсэл эрмэлзэл, үзэл бодлыг үл ойшоож ирсэн. Өнөөдөр ихэнх хүмүүс, зүүн тархины хөгжил өндөр гэж гардаг нь, боловсролын системээс үүдэлтэй юм.
Баруун тархи давамгай хөгжсөн хүмүүс илүү бүтээлч сэтгэлгээ, артист байдал өндөр хөгжсөн хүмүүс байдаг. Тэдний дунд зураачид, хөгжимчид, гар барималчид, архетекторууд ордог. Төсөөллийн эрин зуун бол, баруун тархины давамгайлах эрин зуун гэж номонд дурджээ.
21-р зуун гарснаар, бүх юм өөр болж эхлэсэн. Бид зөвхөн математиктаа сайн байх нь хангалтгүй байна. Бидэнд уран зөгнөл, шинэлэг сэтгэлгээ, олон төрлийн хэлний мэдлэг, бүтээлч байдал, төсөөлөл шаардлагатай болж байна.
- Автоматчлал
- Элбэг дэлбэг байдал
- Гадаадын хямд ажлын хөлс гэсэн шалтгаануудаар амжилттай байхын тулд, бид илүү бүтээлч байж, бусдаас илүү шинийг бүтээж, сэтгэх шаардлагатай байна. Зөвхөн бусдаас авсан мэдээлэл, мэдлэгийг сайжруулалгүйгээр, өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байж, өөрсдийнхөөрөө шинийг итгэлтэйгээр сэтгэх хэрэгтэй.
Автоматчлал нь өнөөдөр маш хурдацтайгаар хүний хийх ажлыг орлож байна. Аж үйлдвэрлэлийн эрин үеийн ихэнх ажлуудыг автоматчлал өвлөж Line manufacturing хүний хийж чадахаас илүү төгс төгөлдөр бүтээшдэхүүнүүдийг хийж байна.
Элбэг дэлбэг байдал гэдэг нь, өнөөдөр бидний хэрэгцээ байх ёстойгоосоо хэд дахин илүү хангагдсан. Хэтэрхий олон төрлийн бүтээгдэхүүнүүд, олон сонголтон дунд бид ханаснаар, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх боломжийг улам хомс болгож байна. Гипер өрсөлдөөн, ижил төрлийн бүтээгдэхүүнүүд нь биднийг илүү "өөрөөр" сэтгэх шаардлага гаргаж байна.
Гадаадын хямд ажлын хөлс нь ихэнх ажлуудыг татварын хөнгөлттэй, эдийн засаг сул дорой улсуудад өөрсөддөө давуу тал бий болгон ажлын байрнуудыг гадаад руу гаргахад хүргэлээ. Үүний нэг жишээ бол, outsourcing юм. АНУ-ын дийлэнх IT буюу мэдээлэл технологийн ажлууд, санхүүгийн ажлууд, хуулийн зөвлөгөө, дуудлагын үйлчилгээ, эрүүл мэндийн ажлуудыг хүртэл Энэтхэгийн мэргэжилтнүүд хийдэг болжээ. Олон Улсын Дата Корпорацийн мэдээллэснээр, 2000-2007 оны хооронд АНУ-ын Энэтхэг улс дахь outsourcing-ийн зарцуулалт нь ойролцоогоор 13 тэрбум ам.доллараар өссөн байна.
Дээрх шалтгаануудаас, бид бусдаас хурдан, өвөрмөц, гайхалтай сэтгэх шаардлагатай тулгарч байна. Бид зөвхөн, логик сэтгэлгээндээ шинэ санаа бий болгоход найдах биш, бүтээлч сэтгэлгээндээ анхаарлаа хандуулж, найдах хэрэгтэй. Өнөөдөр, барууны улсуудад, баруун тархи хөгжүүлэх сургалтууд, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх сургалт, семинар, ном зохиолууд, артиклууд улам их нэмэгдсээр байна.
Миний үзэж буйгаар, маркетинг хүнд байх ёстой хамгийн чухал чадвар бол "creativity" буюу бүтээлч сэтгэлгээ юм. Харин бүтээлч байдал нь бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч байдал, хичээн зүтгэл, өөрийн үзэл баримтлалд үнэнч байдал, шантрашгүй байдлуудаас бүрдэнэ гэж би үздэг. Хүн зөвхөн сэтгэдэг байлаа гээд, хичээл зүтгэл гаргалгүйгээр өөрийн бүтээлээ амьдруулж чадахгүй. Монголын маркетингийн салбарт ажиглагддаг зүйл бол, бид бусдын оюуны өмч, бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр өөрийн эрх ашиг сонирхлын хувьд ашигладаг. Хүний үгийг өөрийн үг мэт хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ бол, интернэтээс зураг хуулж аваад, түүнийгээ бүтээгдэхүүний борлуулалтын идэвхжүүлэлтэндээ ашигладаг. "Төсөөллийн эрин зуун" манай улсад ирэх болоогүй гэж бүү андуураарай. Төсөөллийн эрин зуун "байршлын" хэмжүүрээс хамаарахгүй. Хэн бусдаас илүү сэтгэж, хөдөлмөрлөж чадна, түүнд энэхүү сонирхолтой, шинэ эрин зуунд амжилт олох боломж байна гэж, номны зохиолч маань хэлсэн юм.
Хайрцагны дотор битгий сэтгэ, хайрцагны гадна ч бас битгий сэтгэ, харин хайрцаггүй мэт сэтгэ.
Эх сурвалжууд:
A Whole New Mind by Daniel Pink
http://www.amazon.com/Whole-New-Mind-Right-Brainers-Future/dp/1594481717
http://www.flexsin.com/outsourcing/india-outsourcing-facts.php
Saturday, May 28, 2016
Friday, May 27, 2016
Монгол Маркетерийн Тэмдэглэл #1
Маркетингийн Ёс Зүй
Маркетингийн ёс зүй гэдэг бол маркетингийн үйл ажиллагаа, дүрэм журмын ард мораль зарчмуудыг зохицуулж байгаа ёс зүйн нэг салбар юм.
Маркетингийн шинжлэх ухаан нь залуу шинжлэх ухаануудын нэг бөгөөд, өдгөө 100 ч хүрэхгүй настай билээ. Гэсэн хэдий ч, өнөөдөр улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд маркетингийн эзлэх байр суурь нэмэгдсээр байна.
Доор мөрүүдэд, би маркетингийн ёс зүй сэдвээр бичсэн ажлынхаа дүгнэлтийг орчуулж бичлээ. Энэхүү сэдвийн ажил нь 25 сонин, сэтгүүлийн артикл, журналь, номоос бүрдсэн болно.
Бидний хүрээлэн буй орчны бүхий л салбар хэсэг хоорондоо маш их уялдаатай ажилладгийг мэдээгүй явжээ. Нэг хүний үйлдэл эерэг эсвэл сөрөг байдлаар бүхэл бүтэн нийгэмд нөлөөлөх боломжтой болсон байна. Хэдэн мянган жилийн туршид, бидний өвөг дээдэс өөрсдийн амьдрах стандартаа аль болох тохилог, таатай, тайван байлгахын төлөө маш их хичэээл зүтгэл гаргасаар ирсэн. Бүр эхнээсээ л, этик буюэ ёс зүй нь нийгэм соёлын бүхий л хэсэгт хөгжиж иржээ, үүнд урлаг, шинжлэх ухаан, нийгмийн судлал зэрэг орно. маркетингийн ёс зүй гэдэг бол маш өргөн хүрээний ойлголт. зөвхөн зар сурталчилгаа, борлуулалтын ёс зүй, үйлчилгээний ажилтны соёлгүй харилцаагаар маркетингийн ёс зүйг төсөөлж боломгүй юм. Бидний мэдэх Маркетингийн 4 Хольц (Marketing Mix - Product, Promotion, Price, Place)нь ёс зүйн асуудлуудад амархан өртдөг. Ялангуяа, 1980-аад оноос хойш, олон нийт бизнесүүдийн ёс зүйн асуудлуудад өөрсдийн дуу хойлоогоо илэрхийлж эхлэжээ. Засгийн газар олон нийтийн хүсэл, хэрэгцээг хүндлэхээр анхаарлаа хандуулж эхлэсэн юм. Маркетеруудын үйлдлээс хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн хамгаалах янз бүрийн хууль дүрэм оршиж, байгууллагууд ажиллаж байна. Жишээлбэл, АНУ-д Robinson-Patman Act of 1936, Sherman Anti-Trust Act, Federal Trade Commission, Lanham Act, American Advertising Federation, Institute of Advertising Ethics.
"Бүтээгдэхүүн"-ий хольц нь бүтээгдэхүүн хэрхэн, хаана, яаж үйлдвэрлэгдсэнээрээ эсвэл бүтээгдэхүүнд юу байгаагаар ёс зүйтэй холбогддог. Жишээлбэл, хэрэглэгчид өөрсдийн дуртай брендийг хөгжилгүй орнуудад хүүхдүүдээр хийгдсэн үү, маш бага цалингаар хийгдсэн үү, амьтдыг туршисан уу, байгаль орчинд хөнөөлтэй үйлдвэрлэлд хийгдсэн үү гээд санаа тавьдаг. "Идэвхжүүлэлт"-ийн хольц нь зар сурталчилгааны бүрэлдэхүүндээ ёс зүйн асуудалтай холбогддог. Жишээлбэл, далд ухамсарт нөлөөлөх сурталчилгаа (subliminal advertising), хуурамч зар сурталчилгаа (deceptive advertising), секс зар сурталчилгаа, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа орно. "Үнэ"-ийн хольц нь үнийн ялгаварлал, худал үнэ тавих, үнэ тогтоох, дээрмийн үнэ (predatory pricing)ёс зүйн асуудлуудыг хөнддөг. "Байршил"-ийн хольц нь зориуд хүүхдийн анхаарлыг татахын тулд өнгөлөг зураг, газар ашиглах, модель, загвар өмсөгчид, алдартнуудыг ашиглах зэргээр ёс зүйн асуудлыг хөнддөг. (Үүний нэг томоохон жишээ бол, гар утасны компани өөрийн үйлдвэрлэсэн шинэ гар утсыг алдартай болон загвар өмсөгчдөд өгч, олон нийтийн газраар явуулан далд байдлаар сурталчилгаа хийлгэх.)
Би хувьдаа, маркетингийн ёс зүйг корпорацийн ёс зүй, бизнесийн ёс зүйн хэсэг гэж үздэг байв. Гэсэн хэдий ч, маркетингийн ёс зүйг бид энэ хоёр бүлэг дор нууж таарахгүй. Энэ бол бидний амьдралд өдөр тутам нөлөөлөх, бие даасан хариуцлагатай сектор юм. Би хувь даа, маркетингийн мэргэжилтэн болохыг хүсч буй хэн ч маркетингийн ёс зүй,үүнтэй холбоотой хууль дүрмүүдийг эхлэж судлах ёстой гэж үздэг. ёс зүйтэй байна гэдэг бол компаниа, брэндийн нэр хүндэд нөлөөлөх биш, түүнчлэн тухайн мэргэжилтний насан туршийн кареерт нөлөөлөх боломжтой. Маркетингийн мэргэжилтнүүд, ёс зүй моралийг ажил даа тогтмол баримтлах ёстой. Зөвхөн компаниас ёс зүй мораль заахыг сургахыг хүлээж таарахгүй. Түүнчлэн ёс зүйгүй үйлдлийн эсрэг дарга, хамтран ажиллагчид, компанийхаа эсрэг босч зогсох ёстой. Маркетингийн салбарт, хэрэглэгч бол бүхний төв юм. Бид зөв хольцыг өгч чаддаг байх нь бидний үүрэг хариуцлага юм. "Зөв бүтээгдэхүүнийг, зөв цагт нь, зөв газар, зөв үнээр хүргэх".
Ёс зүйгүй санхүүгийн сонирхлыг нэг удаа эсвэл, тун богино хугацаанд хангаж чадах ч, үүрд устгагдах боломжтой. Кареерийн замнал даа орохын өмнө, Маркетерууд ёс зүйн үнэт зүйлсийг мэддэг байх ёстой юм.
Жишээлбэл, Америкийн Маркетингийн Холбооны ёс зүйн үнэт зүйлс дараах байдалтай байна:
1) Шударга байдал - Honesty
2) Хариуцлагатай байдал - Responsibility
3) Эрх тэгш байдал - Fairness
4) Хүндлэл - Respect
5) Ил тод байдал - Transparency
6) Иргэний эрх үүргээ мэдрэх - Citizenship
Хөгжсөн, хөгжиж буй, хөгжил буурай орнуудын маркетингийн холбоонууд өөрсдийн ёс зүйн үнэт зүйлстэй байж, түүнийгээ хэрэгжүлүэх ёстой. Маркетингийн холбоодуудаас маркетеруудад ёс зүйн талаар сурталчилж, түүнийг түгээн дэлгэрүүлэхийг зорих ёстой. Ихэнх дээд боловсролын байгууллагууд, мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгодог болвч, бодит ертөнц дээр ёс зүйтэй мэргэжилтэн болгохоор бэлдэх ёстой.
Ёс зүйгүй үйлдлүүд ихэнх дээ борлуулалтаа богино хугацаанд хурдан өсгөх, олон хүний анхаарлыг татах, ашгаа нэмэх, нэр хүндтэй болох гэсэн хүсэл эрмэлзлээр өдөөгддөг. Эдгээр нь ихэнх нь материаллаг хэрэгцээ байгаа нь харамсалтай.
Бид дараагийн үедээ сайн сайхан дэлхийг бий болгох үүрэгтэй байж, өөрсдөөсөө эхлэж өөрчлөлт хийх ёстой болжээ. Бид өөрсдийн үйлдэлд хариуцлагатай хандаж, үйлдлээсээ үүсэх үр дагавруудыг ойлгож, шинжилж, ёс зүйн болон хуулийн хүчин зүйлсийг ойлгож, урам зориг, хүсэл эрмэлзэлтэйгээр бусад даа зөв зүйл хийхийг заах ёстой юм. Хувиайн зохион байгуулалт гэдэг бол ёс зүйтэй орчныг бүрдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл. Морал, ёс зүйг олон нийтээр хүлээн зөвшөөрдөг учраас, хүлээн зөвшөөрөх, эсвэл зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрээ хамт олонтой хэлэлцэх ёстой.
Ёс зүйтэй маркетингийн мэргэжилтэн байхын тулд, үнэнээ хэлж, эрх тэгш өрсөлдөж, ил тод байж, өөрийгөө удирдан залж чаддаг байх ёстой. түүнчлэн бид, үйлчлүүлэгчид, хамт олон, өрсөлдөгчид, нийгэм, хүрээлэн буй орчноо хүндлэх хэрэгтэй. бид үргэлж өөрсдийгөө "дэлхийн" иргэн гэдгээ мэддэг байх нь чухал юм.
Эх сурвалжууд:
1.
http://www.forbes.com/sites/adamtanner/2013/08/26/marketer-advising-coke-microsoft-questions-ethics-of-widespread-web-tracking/#dcf97cd59d1e
8.
http://www.skyword.com/contentstandard/art-of-storytelling/marketing-ethics-is-your-brand-crossing-any-lines/
Subscribe to:
Comments (Atom)