Sunday, September 24, 2017

21-р зууны Маркетинг ба инноваци – Кохзох Такаока, Японы Нестле-ийн Захирал

21-р зууны Маркетинг ба инноваци – Кохзох Такаока, Нестле Японы Захирал

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр маркетерууд хэрэглэгчдийн асуудалыг таниж, шийдэх чадвартай байх хэрэгтэй. 21-р зуунд, интернетийн тусламжтайгаар ил далд хэрэглэгчдийн асуудлуудыг шийдэх цаг иржээ.
Маркетинг гэдэг бол маш олон төрлийн хэрэглэгчдийн асуудлыг шийдэх процесс юм. өнөөдөр, 21-р зуунд, хэрэглэгчдийн асуудлууд өмнө нь байсантайгаа адилгүй болсон. Эдгээр асуудлуудыг олж, шийдэх аргачлалууд ч бас өөрчлөгдөж байна. Хэрэв бид, 20-р зуунд ашиглаж байсан аргачлалаар маркетингийг ашиглаад байвал, бизнесүүд сайжрахгүйгээс гадна, эдийн засаг, хүмүүсийн амьдрал ч бас сайжрахгүй. Түүнчлэн бидэнд 21-р зууны маркетинг хэрэгтэй.

Хэрэглэгчидтэй холбогдож, харилцаа үүсгэх аргачлалууд огцом өөрчлөгдсөн. Гар утас, сошиал медиа нь залуу хүмүүсийг бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбох гол арга болсон. Хэрэглэгчид ихэвчлэн зар сурталчилгаанаас илүүтэйгээр бусад хэрэглэгчид үйлчлүүлэгчдийн саналыг дагадаг болжээ. Тийм учраас зорилтот хэрэглэгчидтэйгээ илүү утга учиртайгаар, хамааралтайгаар холбогдох харилцах нь маш чухал юм.

Хэрэглэгчдийн асуудлууд юу вэ?
Бизнест амжилт олохын тулд, бид байгууллагын бүхий л түвшинд маркетингийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Би маркетингийг хэрэглэгчдийн асуудлыг шийдэх шийдлийг хөгжүүлэгч гэж тодорхойлдог. Хэрэглэгчид гэдэгт бидний хэрэглэгчид, нийлүүлэгчид, хүний нөөцийн албаны хувьд ажилчид, санхүүгийн албаны хувьд менежментийнхэн орж болно. Тийм учраас, бидний хэрэглэгчид  компаний гадна, дотор алинд ч байна.

Маркетинг нь хоёр төрлийн асуудлыг шийддэг, үүнд хэрэглэгчдийн ил асуудал болон далда асуудал. Энэ хоёрын хамгийн том ялгаа нь бид эдгээр асуудлыг судалгааны тусламжтайгаар олж чадах эсэх юм. Бид хэрэглэгчдийн ил асуудлыг судалгаагаар олж чадах боловч, далд асуудлыг чадахгүй.

20-р зууны болон 21-р зууны маркетинг

20-р зуунд олон компаниуд цахилгаан болон түлшээр ажилладаг машин, цахилгаан бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг мөн 2 дахь Аж Үйлдвэрийн хувьсгалын бүтээгдэхүүнүүд ч гэдэг. Гэр ахуйн цахилгаан бараа болон автомашины зах зээл нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсэнд баярлах нь зүйтэй. Компаниуд судалгаагаар ил асуудлуудыг шийдэж, бүтээгдэхүүнүүдийнхээ чанар, төрлийг нэмэгдүүлэх шинэ аргуудыг олж байлаа.

Хэд хэдэн холбоотой тогтсон процесууд 20-р зууны маркетингийг тодорхойлж байв. 21-р зуунд бид илүү сайн чанарын, илүү сайн үзүүлэлттэй бүтээгдэхүүнүүдтэй байгаа нь шинэ бүтээгдэхүүнээр хуучин асуудлуудыг шийдэхийг илүү төвөгтэй болгож байгаа юм. Нэмж хэлэхэд, хэрэглэгчид дан ганц бүтээгдэхүүнээр шийдэгдэхээргүй шинэ шинэ асуудлуудтай болж эхлэлээ. Эдгээр хэрэглэгчдийн шинэ асуудлуудыг шийдэхийн тулд, бид Гурав Дахь Их Аж Үйлдвэрийн Хувьсгалын үр дүн болох Интернетээр үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байна.

Олон японы компаниуд үнийн огцом өрсөлдөөнүүдээс болж зовж, томорч чадахгүй байгаа шалтгаан нь хэрэглэгчдийнхээ асуудалд гарсан өөрчлөлтүүдийг таньж, ойлгож чадахгүй, дан ганц бүтээгдэхүүнийг авч үзэн, хуучин бизнес моделуудтайгаа зууралдаж байгаагаас болж байгаа юм. Нөгөө талаар, Apple, Google, Amazon гэх мэт компаниуд нь шинэ үед тохирсон шинэ бизнес моделуудыг бий болгож байна. Тэд интернетэд суурилсан үйлчилгээ, эт-ажиллагаатай бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар хэрэглэгчдийн шинэ асуудлуудыг шийдэж улам томорсоор байна. Энэхүү цогц процессууд нь 21-р зууны маркетинг юм.

Реноваци (дахин шинэчлэл) ба Инноваци (шинэ санаа)

Реноваци нь хэрэглэгчдийн ил асуудлуудыг шийдэх шийдлээс гарч ирсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд. Харин, инноваци нь маркетингаар дамжин хэрэглэгчдийн далд асуудлуудын шийдлээс үүссэн цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес моделууд юм.

Жишээлбэл, өрөөн дотор хэтэрхий халуун байгаа асуудлын шийдлүүд дотор хоёр инноваци байна, үүнд, гар сэнсний дараа гарч ирсэн цахилгаан сэнс, үүний дараа гарч ирсэн айр кондишнр. Цахилгаан сэнс болон айр кондишнрын ажиллагаанд нэмэлт сайжруулалт хийх буюу цагжилт нэмэх, агаарын хэмжээнд илүү тод хяналт оруулах, эсвэл агааржуулалт нэмэх зэрэг нь реноваци юм.

Инновацийн өөр нэг жишээ бол хөдөлгөөнгүй зургийн дараа гарч ирсэн хөдөлгөөнт зургуудыг нээлт юм. Түүнчлэн, театр болон гэрийн зурагтан дээр гарах кинонуудын зогсолтгүй хөгжүүлэлт. Харин, кристал дэлгэц, 4К, 8К-ийн ултра өндөр нягтрашилтай телевизүүд зэрэг нь реноваци юм. 20-р зууны ихэнх асуудлууд нь реновациуд байсан.

Бүтээгдэхүүний шийдлээс бизнес моделын шийдэл хүртэл

Өсч томрохын тулд, компаниуд реновациас инноваци хүрэх циклийг давтаж байдаг. 20-р зуунд, компаниуд ижил бүтээгдэхүүний төрөл дээр л циклийг давтдаг байлаа. 21-р зууны Ай то Т үе буюу юмс бусадтайгаа холбогддог үед, уламжлалт бүтээгдэхүүний төрөл цаашлаад зах зээл ч байхгүй болно. Энэ тохиолдолд, 20-р зуун дахь шиг асуудлыг зөвхөн бүтээгдэхүүнээр шийддэг байсан компаниуд цаашид өсөхийн тулд бизнес моделуудаа огцом өөрчлөх шаардлагатай тулгарах болно. Жишээлбэл, өмнө нь, худалдааны бизнесүүд болон хэвлэлийнхэн бүтээгдэхүүнүүдээ зөвхөн номын дэлгүүрүүд болон худалдааны төвүүдэд зардаг байсан бол, е-коммерсийн тусламжтайгаар энэхүү бизнесийн орчин нь огцом өөрчлөгджээ. Е-коммерс нь бидэнд цөөн хэдэн дэлгүүрт эсвэл номын дэлгүүрүүдэд байсан бүтээгдэхүүнүүдийг даруй худалдан авах боломжийг олгодог. Энэ бол Интернетийн бий болгосон томоохон инноваци юм.

Японы Нестлед, бидний инновациудын нэг нь Nescafe Amassador билээ. Бид кофений машинуудыг оффист байршуулж, хэрэглэгчдийг кофегоо интернетээр худалдан авах системийг нэвтрүүлсэн. Энэхүү Nescafe Ambassadors нь Нестлетэй хамааралгүй оффисийн ажилчид юм. Энэ нь бидний бүтээгдэхүүнээ худалдах, хүргэх аргыг өөрчилсөн шинэ бизнес модел билээ. Түүнчлэн, бид Pepper гэх хүн шиг робот нэвтрүүлсэн бөгөөд энэ нь Худалдан авалтын цэгт хэрэглэгчдийн худалдан авалт хийх байдлыг сайжруулах зорилготой. Ай то Т үед, асуудлыг дан ганц бүтээгдэхүүнээр шийдэхээс илүү байна.

Хүний нөөцийн хөгжүүлэлт

Шийдэл олохоос өмнө асуудлыг олж таних нь чухал. Бид хэрэглэгчдийн ил асуудлуудыг судалгаагаар олж шийдэж чадах боловч, далд асуудлыг олох их хэцүү юм. Амжилт олж, өсч томрохын тулд, компаниуд хэрэглэгчдийн ил асуудлыг шийддэг реноваци, далд  асуудлыг шийддэг инновацийг хоёуланг нь хөгжүүлэх шаардлагатай.

Японы Нестле-д, бид инновацийг бий болгохын тулд далд асуудлуудыг олох нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Бид өөрсдийн Инновацийн Шагналаар ашиглан энэхүү чадвараа нэмэгдүүлсээр байна. Инновацийн шагналыг авахын тулд бүх ажилчид хэрэглэгчдийн асуудлууд болон тэдний шийдлийг гүн гүнзгий бодож олж, хэрэгжүүлэх ёстой. Энэ процесс нь бүх ажилчдыг асуудлыг олж, шийдэх чадварыг сайжруулдаг. Түүлчлэн сургалтын журмаар менежментийг бас сайжруулдаг давуу талтай. Энэ нь Инновацийн Шагналд ирүүлсэн олон санаан дундаас алмазуудыг хайж, тэднийг гялалзтал өнгөлөх чадвар юм. Инновацийн шагналаар дамжуулан, Японий Нестле дахь менежментийн гишүүд том жижиггүй шилдэг санаануудыг таньж, тэднийг бизнесийн боломж болгох чадвараа нэмэгдүүлдэг юм. Сүүлийн таван жилийн хугацаанд, Инновацийн Шагналд ирэх материалуудын тоо огцом өссөөр байна. Зарим санаанууд нь аль хэдийн бизнесийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж эхлэсэн билээ.


Эцэст нь дүгнээд хэлэхэд, өнөө үед, маркетерууд хэрэглэгчдийн ил далд асуудлуудыг бүтээлч шинийг санаачлах аргачлалуудаар шийдэх хэрэгтэй. Томоохон шинэ санаа нь хагас зууны туршид тасралтгүй явагдсан реновациас илүү ашигтай өсөлтийг ч авчрах боломжтой. Компанид инновацийг дэмжих нь ирээдүйн өсөлт, амжилтанд маш чухал билээ.


Эх үүсвэр: http://www.marketingjournal.org/marketing-innovation-in-the-21st-century-kohzoh-takaoka-ceo-nestle-japan/

Tuesday, July 5, 2016

Монгол Маркетерийн тэмдэглэл #3: Унашгүй ядуурал



Филип Котлер багшийн 2015 онд хэвлүүлсэн "Капитализмтай нүүр тулах нь" номын эхний бүлэг болох Унашгүй Ядуурал бүлгийг орчуулан тавилаа.



УНАШГҮЙ ЯДУУРАЛ
Ихэнх иргэд нь ядуу, зүдүү байгаа нийгэм хэзээ ч цэцэглэж, аз жаргалтай болохгүй. – Адам Смит, Үндэстнүүдийн баялаг

Ядуурал бол хүн төрөлхтний тэмцсээр ирсэн хамгийн хэцүү, бас ичгэвтэр асуудлуудын нэг юм. Өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний 5 тэрбум нь ядуу эсвэл нэн ядуу амьдарч байна. Тэд өлсөж, боловсрол эзэмших цаггүй, эрч хүчгүй, эрүүл мэндийн байгууллагад хандах боломж бага эсвэл огт байхгүй шалтгаанаар өвчинд амархан өртдөг. Тэд ихэвчлэн тэжээж чадахгүй олон хүүхдүүдтэй бөгөөд энэ нь ядуу давхаргыг нэмэгдүүлж, ядуурлын соёлыг бий бологодог. Тэдний итгэл найдваргүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, хүнд зэргийн мансууруулах бодис, эсвэл зэвсэгт зөрчилдөөнүүдийг үүсгэхэд хүргэдэг. Энэ нь ядуурлаас үүсэх зардал нь ядуучуудын авч буй зардлаас илүү байна гэсэн үг юм Ядуурал нь бусад давхаргын хүмүүстээ хор тараадаг.
19-р зууныг хүртэл, ядууралд анхаарлаа нэг их хандуулдаггүй байжээ. Ядуурлыг байж л байдаг, устах аргагүй үзэгдэл гэж үздэг байв. Засгийн газар, нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгчид энэ асуудлаар маш бага оролдлого хийдэг байв. Аж үйлдвэрийн Хувьсгал нь хөдөөний ядуу тариачдыг хот суурин газар луу ажиллуулахаар татаж, ядуучуудын  оромж байшин барьж сууршихад хүргэснээр асуудлыг бүр хурцатгав. Өнөөдөр, дэлхий дээрх хамгийн муу ядуучуудын дүүрэг бол Мумбай дахь Дхарави, Пакистаны Оранги, Найроби-ийн Кибера, болон Рио Де Жанейро-ийн Фавелас юм.
Ядуурлын хүнд бэрх байдал 19-р зуунд, 1838 онд Чарлез Дикенс-ийн Оливер Твист ном хэвлэгдснээр илүү ил тод болжээ. Оливер Твист нь ядуу амьдралын нөхцөл байдлын талаар уран төсөөлөлтэйгээр бичсэн юм. Зуун өнгөрөхөд, Биатрис, Сидней Вебб нарын ажигч, хүнлэг судлаачид  ядуу хүмүүсийн тоог гаргаж, тэдний хүнд бэрх байдлын талаар бичиж эхлэжээ.
Ядуурлын эсрэг хөтөлбөр боловсруулах ойлголт 19-р зуунд эхлэж, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Өнөөдөр, дэлхийн нийт хүн амын 6-ны 1 нь өдөрт 1 ам доллараас багыг олж байна. (ойролцоогоор, дэлхийн 7 тэрбум хүн амын 2 тэр бум нь өдөрт 2 ам доллараас багыг олж байна.) 1960-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жоннсон ядууралд “болзолгүй дайн” зарлажээ. Тэрээр АНУ-ын ядуурлын түвшнийг бууруулах гэгээлэг хууль дүрмүүд батлахад тусласан юм, үүнд, Эрүүл мэндийн тусламж буюу Medicaid, ажилгүйдлийн даатгал, Head Start зэрэг бусад олон хөтөлбөрүүдийг батлажээ. 1975 онд, “олсон орлогын татварын зээл”-ийг хэрэгжүүлжээ. Энэ нь зарим ядуу ажилчин ангид цалин, орлогынх нь зарим хувийг буцааж олгодог юм. Энэ хөтөлбөр нь дунджаар 1 хүүхэдтэй гэр бүлд $3000, 3 ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд $6000 өгдөг байна.
Эцэст нь, 2000 онд, НҮБ дэлхийн ядуурлыг бууруулах олон шатны төлөвлөгөөгөө гаргажээ. НҮБ Мянганы Хөгжлийн Зорилтуудыг эхлүүлжээ. Энэ нь 18 зорилтуудад хүрэх үндсэн 8 зорилготой бөгөөд ядуурлыг 2015 он гэхэд тодорхой хэмжээгээр бууруулна гэж зорьжээ. Эхний зорилго нь 1990-2016 оны хооронд өдөрт нэг доллараас бага орлоготой хүмүүсийн тоог 50%-иар бууруулах юм. Бусад зорилгууд нь дэлхий даяар анхан шатны боловсрол эзэмшүүлэх, хүйсийн ижил тэгш байдлыг сурталчлах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, БЗХӨ болон ДОХ, малариа, болон бусад өвчнүүдийн эсрэг тэмцэх, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, хөгжилд олон улсын хамтын ажиллагааг бий болгох орж байна. Эдгээр зорилгууд нь маш амбицтай, бүгд хэрэгжихээргүй юм шиг санагддаг. 2008 онд эхлэсэн Их Эдийн Засгийн Уналт (Great Recession) нь хоол хүнсний үнийг өсгөж, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлж, дэлхийн цэрэг хүчний зөрчлийг үргэлжлүүлсээр байна. Дэлхийн удирдагчид НҮБ-ын удирдлагуудыг хүнд ядуурал, өлсгөлөн, өвчний эсрэг хатуу арга хэмжээ авч, 2015 онд дараагийн ядуурлын эсрэг зорилгуудаа хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Ядуурлыг үүсгэх шалтгаанууд
Мэргэжилтнүүд ядуурлыг үүсгэх шалтгаан дээр янз бүрийн онол дэвшүүлж, энэхүү асуудлыг шийдэх янз бүрийн хэмжигдэхүүнүүд гаргадаг. Бид тэднийг "ядуурал" ганцхан учир шалтгаанаас үүсдэг гэж үздэг мэргэжилтнүүд, эсвэл олон учир шалтгаанаас үүсдэг гэж үздэг мэргэжилтнүүд гэж ялгаж болно.
Хамгийн энгийн онол бол, ядуучууд өөрсддөө ядуу нөхцөл байдлыг бүрдүүлдэг гэсэн онол юм. Ихэнх ядуу хүмүүс, сургуульд сурахыг хүсдэггүй, сургуулиа эрт хаядаг, ямар ч чадвар шаарддаггүй ажилд орж, орлогынхоо ихэнх хувийг архи ууж, мансууруулах бодис хэрэглэж, мөрийтэй тоглож, эрт гэрлэж, тэжээж чадахгүй олон хүүхдүүдтэй болдог. Тэдний хүүхдүүд боловсрол, чадвар олох дээр ямар ч ялгаагүй болдог. Гэрлэлт нь ихэнх дээ бүтэлгүйтдэг. Ажлаа алдсан нь Medicaid, үнэгүй байр, хоолны такс, эсвэл тахир дутуучуудын тэтгэмж зэрэг шилжилтийн тэтгэмжээр амьдрахыг бага цалинтай ажил хийхээс илүүд үздэг. Үүний шийдэл нь, тэдний энэхүү хандлага, зан төлвийг өөрчлөх арга зам хайх эсвэл энэхүү тарчиг байдалд нь орхих юм. Ихэнх ядуу хүмүүс тохьтой амьдрах орчин, ажлын байр олдвол энэхүү хүнд нөхцөлөөсөө гарах хүсэлтэй байдаг гэсэн нотолгоо байдаг юм.
Өөр нэг онол нь ядуурлын шалтгаан нь хэтэрхий олон хүүхэдтэй байх юм. Нэг шинэ хүүхэд ядуу айлыг илүү ядуу болгодог. Үүн дээр шинэ маргаан үүсдэг нь, дэлхийн нөөц бололцоо, хүнсний нөөц бололцоогоороо авч явах чадвар нь хязгаарлагдмал хүн амын тоо заадаг. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум хүн болохоор байна. Хөрсний идэгдэл сүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн тариалангийн газрын 30%-ийг үр шимгүй болгосон. ХАА өнөөдөр дэлхийн цэвэр усны 70%-ийг эзлэж байна. Дэлхийн дулаарлаас үүсч буй халалт, ган зэрэг нь 10 жил тутамд ургацын хэмжээг 2%-иар бууруулж байна. Үүн дээр асуудал нь, хэрхэн илүү их хүнсийг бага газар, бага цэвэр ус ашиглан үйлдвэрлэх вэ байгаа юм.
Энэ онол нь ядуурлыг ихэдсэн буюу хэт их хүн амын тооноос үүсдэг гэж үздэг. Энэ бол 18-р зууны Томас Малтхусын дэвшүүлсэн, хүн амын өсөлтийн түвшин нь хоол хүнсний өсөлтийн түвшнээс илүү гарах бөгөөд, энэ нь өлсгөлөн, дайн, үргэлжилсэн ядуурлыг бий болгоно гэсэн үзлийн нэг хувилбар юм. Энэ үзлийн орчин үеийн хувилбар нь 1972 онд Доннела Х., Деннис Л. Меадовс нарын Өсөлтийн Хязгаар гэсэн номонд гарчээ. Тэдний шийдлээр , ядуу гэр бүлүүд хүүхэд бага гаргавал ядуурал багасах юм. Хятад улс гэр бүлүүдийг нэг хүүхэдтэй байх хууль сүүлд гаргасан. “Нэг хүүхэд” бодлого нь хэд хэдэн онцлогтой. 1979-2009 онуудын  хооронд Хятад улсад ойролцоогоор 200 сая гаруй үр хөндөгдсөн байна. Энэ нь Хятдын ядуу гэр бүлийн тоог огцом бууруулах нэг гол шалтгаан юм.
Гурав дахь онол нь ядуу хүмүүс зээлэнд барьцаалж болохуйц өмч капитал байдгүйгээс ядуурал үргэлжилсээр байдаг гэж үздэг. Энэ онолыг нэр хүндтэй Перугийн эдийн засагч Хернандо дэ Сото “Капиталын нууц: Яагаад капитализм Баруунд цэцэглэж, бусад орнуудад бүтэлгүйтдэг вэ?” номонд бичжээ. Дэ Сото баялгийн жинхэнэ эс үүсвэр нь бодит,сайтар тодорхойлсон, нийтээр хүлээн зөвшөөрөгсдөн өмч хөрөнгийн эрх гэдэгтэй маргадаг юм. Өмч хөрөнгө нь зээл, моргэжийн зээл авах, даатгал авах, хувьцаа эзэмших зэрэг эдийн засгийн өсөлт, цэцэглэлтийг бий болгоход капиталтизмыг үр дүнтэй болгодог бусад зүйлсэд ашиглагддаг үндсэн хөрөнгө гэж үздэг. Гэсэн хэдий ч, түүнийхээр, капитализм нь ядуу улс, нийгэмд ажилладаггүй бөгөөд энэ нь санхүүгийн байгууллагууд нь ядуу хүмүүсийн үндсэн хөрөнгийг олж таньдаггүйтэй холбоотой юм.
Ядуучуудад хангалттай их үндсэн хөрөнгө байдаг боловч ихэнх дээ хуулиас гадуур, албан бус хэлбэрээр байдаг. Үүнд, газар, орон гэр, бизнес орно. Хуулийн систем нь энэхүү бодит байдалтай нийцдэггүй. Эдгээр үндсэн хөрөнгүүдийг хууль ёсны болгох зардал (жишээлбэл, байшинд зохистой баримт бүртгэл өгөх) нь цаг хугацаа мөнгөнөөс хамаараад хязгаарлагддаг. Ингэснээр үндсэн хөрөнгө нь “үхмэл капитал” болж үлддэг байна. Ядуучууд үндсэн хөрөнгөө энгийн капиталист хэрэгслүүдийг авахад зээл болгон ашиглаж чаддаггүй. Энэ нь угтаа өгсөх хөдөлгөөнийг бий болгох учиртай юм. Эдгээр хөрөнгүүдийг таньдаггүйгээс болж, тэд албан бус нийгмийн тойрогт хуулиас гадуур амьдрал бий болгодог. Хернандо Дэ Сото-ийн хувьд, ганц шийдэл нь эдгээр үндсэн хөрөнгүүдийг мөнгөн хэлбэрт оруулах хуулийн системийг оруулснаар үхмэл капиталууд сэргэн амьдрах юм.
өөр нэг онол нь удирдаж буй элитүүдийн шуналыг буруутгадаг. Энэ онол нь эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн хөгжлийн ялгааг гаргаж эхлэдэг. Та эдийн засгийн хөгжилгүйгээр эдийн засгийн өсөлтийг хүртэж болох юм. Эдийн засгийн өсөлт нь шаардлагатай ч гэсэн, эдийн засгийн хөгжилгүйгээр хангалттай биш. Эдийн засгийн өсөлт гэдэг нь энгийнээр тайлбарлавал ДНБ-ын тойрог томрох юм. Харин энэхүү тойрог дотроо хэрхэн хуваагддаг талаар мэдээлэл байдаггүй.
Эдийн засгийн хөгжил нь хүний дундаж амьдралын нөхцөл сайжирч байна уу, иргэн болгон олон өөр чөлөөт сонголтуудтай байна уу эсэхийг анхаарч үздэгээрээ өөр юм. Эдийн засгийн хөгжлийг Хүний Хөгжлийн Индекс хэмждэг. ХХИ дотор бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо, хүйсийн ижил тэгш эрх, дундаж наслалт зэрэг орно. Эдгээр нь бүтээмжид нөлөөлж, цаашлан эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг. Эдийн засгийн хөгжил нь ихэнх гэр бүлүүдэд бодит орлогын өсөлт байгаа эсэхийг харуулдаг юм. Эдийн засгийн хөгжил нь хүмүүсийг хүнд амьдралын нөхцөлөөс гаргаж, иргэдийг ажилтай, тохилог орон сууцтай амьдруулахыг зорьдог. Түүнчлэн, ирээдүйн шинэ үеийнхний хэрэгцээг авч үзэлгүйгээр амьдралыг сайжруулахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь байгалийн баялгийн олборлолт, бохирдол, дэлхийн дулаарлын асуудлуудад анхаарлаа хандуулдаггүй.
Эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн хөгжлийн ялгааг Африкийн улс Анголийн жишээн дээр тод харж болно. Тэдний ДНБ 20%-иар өсч буй боловч, ядуурал нь зогсолтгүй үргэлжилсээр байна. ДНБ-ийн ихэнх нь удирдагч элитүүд, тэдний үр хүүхдүүд, хамаатнуудын халаасанд ордог. Анголийн ерөнхийлөгчийн охин нь тэрбумтан боловч, Ангольд баялаг, үнэт зүйл бүтээхийн төлөө юу ч хийсэнгүй. Харин Билл Гейтс Микрософтыг байгуулж, өөрийгөө тэр бумтан болгосон боловч, ядаж л бизнес нь эдийн засгийн хөгжил, ажлын байрны тоонд хувь нэмрээ оруулсан юм.
Египт улсын өмнөх удирдагч Хосни Мубаракын хөрөнгө ойролцоогоор 42 тэрбум доллар гэж тооцоолдог. Африкийн орны ихэнх сайдууд тэрбумтнууд. Энэ их мөнгө хаанаас гарч ирж байна вэ? Ихэнх нь эдийн засгийн хөгжилд туслах гэж ирсэн гадаадын тусламжаас орж ирдэг. Гэсэн хэдий ч, энэхүү тусламжийн мөнгө ихэнх нь удирдагч элитүүдийн халаасанд үлдэж байна.
Африкийн ихэнх улсууд Африкийн энэхүү гүнзгий, зогсолтгүй ядуурлыг барууныхны колончлол, удирдлагаас болсон гэж хэлдэг. Энэ нь Африкийн диктаторуудын эрх мэдэлтэй үлдэх зорилгоор ашигладаг нэг шалтаг юм. Африкийн ядуурлын жинхэнэ шалтгаан нь колончлол гэхээсээ илүү тусгаар тогтнол, бие даасан байдал, муу засаглал юм. Африкийн орнууд тусгаар тогтносныхоо дараа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, ихэнх Африкийн орнууд насан туршийн ерөнхийлөгчтэй, нэг намтай системийг бий болгосон. Энэ нь маш их хэмжээний хөрөнгө баялгийг ерөнхийлөгч, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд төвлөрөхөд хүргэжээ. Энэ нь бусад бүлгүүдийг засаглах, үр ашгийг тэнцүү хэрэглэхээс нь хасаж байгаа юм.
Хоёрдугаарт, Африкийн ихэнх орнууд капиталист гэхээсээ илүү, үйлчилгээ эрхэлдэг, төмөр, газрын тос болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг, улс доторх худалдаа, арилжаа хийдэг  олон улсын эзэмшилт байгууллагуудтай социалист системийг сонгосон юм. Нөгөөтэйгүүр, Өмнөд солонгос улс дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Африкийн эдийн засагтай харьцуулагдах ядуу улсад тооцогддог байлаа. Харин тэд капиталист системийг сонгож, өнөөдөр өндөр иргэний оролцоо, орлоготой баялагтай улсад тооцогдож байна.
Яагад иргэний дайнууд Африк тивд болдог вэ? Ихэнх улсууд нь диктатороор удирдуулдаг бөгөөд тэдний гэр бүл хамаг сайн сайхныг нь авдаг учраас юм. Зарим бүлэглэлүүд үүнээс татгалзаж, тусгай муж улс болох шийдвэр гаргадаг. Ардчилал, хэвлэлийн эрх чөлөө байхгүй үед, бослого, хүчирхийлэл байсаар л байх болно. Үүний ганц шийдэл бол улс төрийн системийг нээх юм. Нэмж хэлэхэд, Африкийн орнууд өмнө нь байсан чөлөөт байгууллагатай систем рүүгээ буцаж орох хэрэгтэй. Тэр үед, иргэд нь бүтээгдэхүүнээ зах дээр авчирч, түүнийгээ чөлөөтэйгөөр худалдан авч зардаг байжээ.
Эдгээр ганц шалтгаантай онолуудаас гадна, ихэнх мэргэжилтнүүд ядуурлыг хоорондоо уялдаатай өөр өөр шалтгаануудаас үүсэлтэй гэж үздэг. Эдгээрийг нэгдмэл загвараар авч үзэх хэрэгтэй. Паул Коллиер өөрийн “Доод Тэрбум” номон доо өөрийн үзэл баримталалаа тусгасан байдаг. Коллиерийн үзэж буйгаар, тэр бум хүмүүс “хавхлагдсан улсуудад” доод давхаргад амьдарч байна. Тэр эдгээр улсуудыг хавлагдахад хүргэсэн 4 нөхцлийг олж харжээ:
1.    иргэний дайн: доод давхаргын тэрбум хүмүүсийн ихэнх нь иргэний дайн хийж байсан эсвэл хийсээр байгаа. Эдгээр улсуудын дайны үр дүнд олон залуучууд ажилгүй, боловсролгүй, ёс зүйн тэнцвэргүй үлдэж байна.
2.    Байгалийн баялгийн хараал – эдгээр улсуудын гуравны нэг нь зарим түүхий эд материалуудын экспортод найддаг. Тэд эдгээр байгалийн нөөцүүдэд үнэ цэнэ нэмэх чадвараар дутдаг. Засгийн газрууд нь ихэнх дээ авилгалд идэгдсэн, ардчилсан сонгууль байдаггүй.
3.    Эх газрын улсууд – эдгээр улсуудын гуравны нэг нь эх газарт байдаг. Энэ нь эдийн засгийн хувьд сул тал болдог бөгөөд, ихэнх дээ муу хөршүүдээр хүрээлэгддэг.
4.    Муу засаглал – эдгээр улс орнуудын гуравны дөрөв нь автократ, хахууль авдаг удирдагчдаар удирдагддаг.
Ядуурлийг шийдэх нь
Эдгээр нөхцлүүдэд тодорхой шийдлүүд хэрэгтэй. Коллиер иргэний дайнаас болж хэд хэд хуваагдсан бүсүүдэд хууль ёсны цэрэг зэвсгийн оролцоог дэмждэг. Ихээхэн хэмжээний байгалийн нөөц баялагтай улсууд нь экспортын үнээ өсгөхийн тулд мэдлэг чадвар эзэмшиж, түүхий эд материалаа шууд зах зээлийн үнээр зарахгүй байх хэрэгтэй. Эх газрын улсуудын хувьд, тэд хөрш далайд гарцтай улсуудтайгаа хамтарч ажиллаж, боомтод хүрэх зам хамтарч барих хэрэгтэй. Муу засаглал нь шийдэхэд хамгийн хэцүү асуудал юм. Роберт Мугабе эрх мэдлийнхээ хугацаанд Зимбабве улсыг газар луу ортол удирдлаа. Дэлхий нийтээрээ юу ч хийж чадалгүй харж байна.
Коллиерийн ядууралтай тэмцэх гол санал болгож байгаа зүйл бол “байгаа нарийсгаж, хэрэгслээ өргөсгөх”. Байгаа нарийсгах гэдэг нь унаж буй улсын хүн амын зөвхөн нэг тэр бумд нь анхаарлаа хандуулах. Хэрэгслээ өргөжүүлэх гэдэг нь анхаарлаа зөвхөн тусламж өгснөөс өөр бодлогын хэрэгслүүдийг санал болгож, тусламжийг илүү дээр аргаа хүргэх, тогмтол цэрэг зэвсгийн оролцоотой байх, олон улсын эрх олгох, илүү ухаалаг худалдааны бодлоготой болох зэрэг орж байгаа юм.
Ядуурлын асуудлуудыг багахан боловч шийдэж буй гадаадын тусламж тэгвэл юу вэ? Гадаадын тусламжийн үр нөлөөтэй байдлыг өөрөөр үздэг хоёр мэргэжилтнүүд бий. "Ядуурлын төгсгөл" номны зохиолч Жеффрей Закс, илүү өгөөмөр байж, гадаадын тусламжийг ядуу орнуудад өгсөөр байхыг дэмждэг. Харин эсрэг талд, "Цагаануудын хүнд ачаа" номондоо Виллиам Истерли гадаадын тусламжийн эсрэг хүчтэй байр суурьтай. Тэрээр Саксыг “дээрээс доошоо төлөвлөгчид”-ийн нэг гэж үздэг бөгөөд түүнийг хэзээ ч олон мянган бүтэлгүйтсэн гадаадын тусламжуудаас ичдэггүй гэжээ. Зарим хүмүүс гадаадын тусламжийн 15% нь л хүрэх ёстой хүмүүстэй хүрдэг бөгөөд, үүний шалтгаан нь өндөр удирдлагын зардал, хахуулиас болж байгаа юм гэж үздэг байна.  Гадаадын тусламжийн “дээрээс доошоо чиглэсэн төлөвлөлт” –ийн агентууд дотоодын эм, хүнсний хэрэгцээний талаар мэдээлэл өгч чаддаггүй. Гадаадын тусламж ч улсуудыг өөрсдөө шийдэлд хүрэхээс зайлсхийхэд хүргэх хамааралтай байдлыг үүсгэдэг.
Гадаадын тусламж ч гадаадын тусламжтай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг тухайн улсын хувийн бизнесүүдэд хохирол учруулдаг. Ийстерли гадаадын тусламжийн ажлыг хүнд суртал гэж үздэг бөгөөд маш их зардал, оролцоо нь томоохон бүтэлгүйтэлд хүрдэг. Түүнчлэн, Ийстерли томоохон гадаадын тусламжийн агентлагуудын зарим нэг “худаг ухах, ашиглах, зам барих, хэрэгтэй байгаа газруудад нь эм хүнс тараах” зэрэг хүртээлтэй ажлуудыг  хүлээн зөвшөөрдөг.
Дээрээс доошоо төлөвлөлтийн нэг дутагдал нь олон улс, улсын түвшинд томоохон агентлагууд мөнгөний хуваарилалтыг өөр өөр ядууралтай тэмцэх хэрэгслүүдэд хуваарилах шийдвэр гаргах шаардлагатай болдогт байгаа юм. Тэд шийдвэрээ улсын нийт нөхцөл байдлыг харуулсн чухал хэсгүүдийг харж байж гаргадаг. Харин тосгоноос тосгоны хооронд, хотоос хотын хооронд, энэхүү чухал хэсгүүд нь өөр өөр байна. Энэ нь зарим шаардлагагүй хэсгүүд чухал биш зүйл дээр хэтэрхий их тусламж авч, зарим нь хэрэгтэйгээсээ багыг авахд хүрдэг гэсэн үг юм.
Энэ нь “доороос дээшээ төлөвлөлтийн” хэв маягийг хэрэгтэй болгож харагдуулдаг. Бүх нийгэмлэгүүд өөрсдийн хэрэгцээгээ толорхойлж, хэрэгтэй хөтөлбөрүүдээ дээш өгдөг. Хөтөлбөрүүд нь тодорхой шаардлагуудыг хангах ёстой. Жишээлбэл, нийгмийг юу сайжруулж болох талаар үзэл бодлоо роуулж, хөтөлбөрийнхөө логикийг тайлбарлах зэрэг юм. Хэрэгцээ нь “Уулыг талд аваачих” юм. Пирамидын суурийн баялаг нэртэй номондоо С.К. Прахалад ядуу хүмүүст чиглэсэн дотоодын инноваци, санхүүгийн тусламж нь хэрхэн тэднийг ядуурлаас гарахад нь туслаж байгааг харуулсан юм.
АНУ-ын ядуурлыг товчоор хэлбэл
АНУ-Ын ядуурлын хувьд ямар вэ? Билл клинтоны ерөнхийлөгч байх хугацаанд (1993-2001), АНУ-ын ядуурлын түвшин 11% ббайсан байна. 2008 онд ядуурлын түвшин 13.2% болсон. Их Эдийн Засгийн уналтыг дагад, 2012 оны 11-р сараас эхлэн, АНУ-ын ядуурлын түвшин 16% болж огцом өссөн гэж АНУ-ын бүртгэлийн алба мэдээллэжээ. Тэдний мэдээллэснээр,  43.6 саяаас илүү Америкчууд ядуурлын түвшинд амьдарч байгаа нь АНУ-ын хүүхдүүдийн 20% нь орж байгаа юм.
Тавис Смайлей, Корнел Вест нар цаашид мэдээллэх дээ хоёр Америк тутмын нэг нь ядуу эсвэл түүнтэй дөхөхүйц нөхцөлд амьдарч байна гэжээ. Тэд “ядууралд дөхөхүйц нөхцөл” гэдгийг чекээс чекийн хооронд амьдардаг, долоо хоногийн чек нь тасалдахад ядуу нөхцөл байдалд орох өндөр боломжтой хүмүүсийн хөнцөл байдлаар тодорхойлжээ. Тэд ядуу хүмүүс бидний ихэнхид нь харагддаггүй гэж үздэг.
Ерөнхийлөгч Роналд Рейгөн нэг удаа “Бид ядууралтай дайтсан ч, ядуурал ялсан.” Гэж хэлжээ. АНУ-д ядуурал одоо ч ялсаар л байна, 30 жилийн дараа ч бас.
Бусад хөгжилтэй улсууд илүү сайн ажил хийсэн. АНУ бүх улсуудтай харьцуулахад 28 дугаарт жагсдаг бөгөөд, ядуурлын түвшин нь Орос, Польш, Өмнөд Солонгосоос ч өндөр байна.
Гэр бүлийн орлогын түвшин нь $23,850 учраас дөрвөн айлын нэг нь ядуу гэж тооцогдож бйана. Ойролцоогоор 3 Америчуудын нэг нь үе үе ядууралд өртдөг бөгөөд, 20% нь байнга ядууралд өртдөг байна. Ядуурлын түвшин нь арьс өнгө, нас, боловсролын түвшин, эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн хүчин зүйлсээрээ өөр өөр бйана. Энэ түвшин нь Африк Америкчуудад хамгийн өндөр байдаг. асуудлыг өндөр өрийн дарамт, газрын тосны үнийн өсөлт, байрнуудын үнийн өсөлт, АНУ-ын Хятад эсвэл өөр улсуудад үйлдвэрээ зөөснөөс үүсэх аж үйлдвэргүйжилт зэрэг нь улам хурцагтаж бйана.
өнөөдрийн яудуучууд үнэхээр зовж байна уу гэсэн маргаан байдаг. Тэд машинтай, хавтгай дэлэгцтэй ТВ-тэй, гар утастай, интернэт холболттой компьютеруудтай. Валмарт болон, бусад бизнесүүд хувцас, тв, унадаг дугуй, зэрэг олон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг бууруулсан гэж онцолдог. Гэсэн ч өндөр зардалтай боловсрол, эрүүл мэндийн халамж, хүүхдийн асрамж, цахилгаан, түлш зэргийг чадахгүй байна. Олон ядуу гэр бүлүүд чекээс чекийн хооронд амьдарч, төлбөрөө төлөхийн тулд хамгийн өндөр хүүтэй өдрийн зээлэнд найдаж байна. Тэд маш хүнд өрийн дарамттай явдаг бйөгөөд, сарын дунгдаас хоолныхоо худалдан авалтыг хасч, бусад зүйлсд хадгалж, зарим хөрөнгөө ломпбардуудад өгч алддаг.
хүнсний такс, (Франклин Рузвелтийн ерөнхийлөгч байх үед эхлэсэн), Medicaid, хоноглох ваучерууд, халамжийн төлбөр, Нийгмийн Аюулгүй бйадал, хуулийн тусламж,бага орлогтой айлын хүүхдүүдийг төрөхөөс нь 5 нас хүртэл нь туслах хөтөлбөр болох Хед Старт хөтөлбөр, бага орлоготой оюутнуудыг их сургууль, коллежийн төлбөрийг төлбөд Пелл-ийн тусламж гээд янз бүрийн засгийн газрын хөтөлбөрүүд АНУ-ын ядуу амьдралыг сайжруулахаар оршдог. Цалингийн доод түвшнийг нэмэгдүүлэх, илүү их үйлдвэрийн болон бусад ажлын байрыг нэмэх, ажилчдыг сургаж, чадвар суулгах, баян хүмүүсээс өндөр татвар авч, ядуурлын эсрэг хөтөлбөрт ашиглах гээд олон шийдлүүд дэвшигдэж бйана. Тавис смайлей болон Корнел Вест нар ажлын байран дахь хүүхэд өнжүлэх төв нээх,  орон гэргүйчүүдэд нийтийн байр байгуулах, хүчирхэг үйлдвэрчний эвлэл байгуулах гээд санаануудыг дэвшүүлжээ. эдгээр ядуурлыг бууруулах санаануудыг хэрхэн хэрэгжүүлэхийг таах л үлдлээ.
Ядуучуудад туслах эдгээр арга замуудаас би доорх хэдэн арга замуудыг санал болгож байна:
-       хамгийн сайн шийдэл бол засгийн газар, төрийн бус байгууллагын шийдлүүдээс илүтэйгээр оролцох юм. Тэд хувийн секторт оролцож, засгийн газрын агентлагууд, иргэний байгууллагуудтай сайтар хамтран ажиллах юм.
-       ядуучуудад туслах ажлын ихэнх нь өөрсдийн шийдэлдээ оролцуулахын тулд ядуучуудыг ойлгож, нөлөөлж, тэдэнд туслах хэрэгэтй.
-       Бид ядуурлын асуудлын томруулсан дүр зургийг тусдаа нөхцөл бүрт гарч ирж буй асуудлуудтай нь холбох хэрэгтэй.
-       Бид ниймгийн маркетингийн төлөвлөгөө, хэрэгжилт, удирдлага, хяналтын аргачлалуудыг ашиглах хэрэгтэ. Ниймгийн маркетинг нь нийгэм, олон нийтийн төлөө сайн сайхныг бүтээн байгуулах зан төлвийг өөрчилж, дэмжих зорилготой байдаг. Минйи итгэж буйгаар, сошиал маркетингийг хэрэгсэл  ядуучуудад туслах өмнөх ажлуудад дутаж байсан юм шиг санагддаг.
-       Засгийн газар хүн болгонд боломжийн цалин амласан нь илүү дээр үү, эсвэл цус тогтоох шархны лент шиг л ажилладаг Ядуурлын олон дайны хөтөлбөүүдтэйгээ явсаар байсан нь дээр үү гэдгийг анхааралтай авч үзэх хэрэгтэй. 
Chapter 1. Inevitable Poverty 
Confronting Capitalism
Philip Kotler, 2015



Saturday, May 28, 2016

Монгол Маркетерийн Тэмдэглэл #2. 

A whole new mind

Нэгэн бүхэл оюун ухаан, Яагаад баруун тархитнууд ирээдүйг удирдах вэ?

2 жилинй өмнө A whole new mind by Daniel Pink гээд ном уншиж байлаа. Хүн болгонд ярьж өгөх гэж, тайлбарлах үгээ олж ядаж байсан юм. Энэ бол миний хамгийн дуртай, маш их зүйл ойлгуулсан номнуудын нэг юм. Энэ номны талаар товчхон бөгөөд, сэтгэгдэл төрүүлсэн, олон зүйлийг ухааруулсан, товчхон санааг доорх мөрүүдэд бичлээ. 

Даниел Пинк нь 2006 онд Нэгэн Бүхэл Оюун Ухаан гэх номоо бичиж, хэвлүүлсэн юм. Хэдэн хувь борлогдсон болон хэр нэр амжилт олсныг нь дурдах илүү биз. 

Түүний номон доо дурдснаар, дэлхий нийт шинэ эрин үе лүү аль хэдийн оржээ. Мэдээллийн эрин зуун аль хэдийн үеээ орхиж, өнөөдөр бид цоо шинэ "Conceptual age" буюу Төсөөллийн эрин зуунд амьдарч байна. 

1. Agricultural Age
2. Industrial Age
3. Information age
4. Conceptual Age

Зохиолчийн үзэж буйгаар, хүн төрөлхтөн дээр дурдагдсан дөрвөн үндсэн эринийг туулж иржээ. Хөдөө Аж Ахуйн эрин зуун бол, тариаланчид, фэрмеруудын эрин үе юм. Бид энэ үед "нуруу"-гаа ашигладаг байсан. Аж үйлдвэрийн эрин үед бид "гар"-аа ашиглаж эхлэсэн. Энэ эринийг "үйлдвэрийн ажилчдын" эрин гэдэг. Бид үйлдвэр барьж, бүтээгдэхүүнүүдээ гараар үйлдвэрлэж, өөрсдөө тээвэрлэж, өөрсдөө сурталчлан худалддаг байлаа. Мэдэээллийн эрин зуунд бид "мэдлэг"-ээ ашиглаж эхлэсэн. Бид тооцооллын систем бүтээж, компьютер, шинэ технологиудыг бүтээж, өөрсдийн мэдлэгийг ашиглан мэдээллийн солилцоог асар хурдацтай болгож чадсан. Харин Төсөөллийн эрин зуун гэж юу вэ? Энэ эрин бол зохион бүтээгчид, бүтээлч хүмүүсийн эрин зуун юм. 

Бидний төрж өссөн нийгэмд, боловсролын систем нь "зүүн тархи"-ийг илүүтэй ашиглах шаардлагатай болгосон. Зүүн тархины үүрэг бол логик сэтгэлгээ, аналитик чадвар, объектив чадвар юм. Энгийн жишээ дурдахад, зүүн тархи өндөр хөгжилтэй хүмүүс, математик, алгебрь, геометрийн хичээлдээ илүү сайн байдаг. Эдгээр хүмүүс шинжлэх ухааны салбарт илүү амжилт олдог. Бид болон бидний эцэг эхчүүд энэхүү системээс болоод, хэмжүүр гаргаж, үр хүүхдүүдээ математик, геометр, физикийн хичээлүүдэд гол анхаарлаа хандуулахыг шаарддаг. Энэхүү сэтгэлгээнээс болж бид уран зохиол, зургийн хичээл, дууны хичээлд илүү бага анхаарал, ач холбогдол өгдөг. Бидний сайн мэдэх, ерөнхий мэдлэгийн шалгалтууд, коллежийн элсэлтийн шалгалтууд бүгд "зүүн тархины" системд суурилсан байдаг. эцэг эхчүүдээ буруутгах шаардлагагүй, тэд бол "зүүн тархины" эрин үеийн хүмүүс. Зүүн тархийг давамгай болгосноор, бид баруун тархи давамгай хөгжсөн хүмүүсийг доогуур үнэлж, тэдний хүсэл эрмэлзэл, үзэл бодлыг үл ойшоож ирсэн. Өнөөдөр ихэнх хүмүүс, зүүн тархины хөгжил өндөр гэж гардаг нь, боловсролын системээс үүдэлтэй юм. 

Баруун тархи давамгай хөгжсөн хүмүүс илүү бүтээлч сэтгэлгээ, артист байдал өндөр хөгжсөн хүмүүс байдаг. Тэдний дунд зураачид, хөгжимчид, гар барималчид, архетекторууд ордог. Төсөөллийн эрин зуун бол, баруун тархины давамгайлах эрин зуун гэж номонд дурджээ. 

21-р зуун гарснаар, бүх юм өөр болж эхлэсэн. Бид зөвхөн математиктаа сайн байх нь хангалтгүй байна. Бидэнд уран зөгнөл, шинэлэг сэтгэлгээ, олон төрлийн хэлний мэдлэг, бүтээлч байдал, төсөөлөл шаардлагатай болж байна. 

- Автоматчлал
- Элбэг дэлбэг байдал
- Гадаадын хямд ажлын хөлс гэсэн шалтгаануудаар амжилттай байхын тулд, бид илүү бүтээлч байж, бусдаас илүү шинийг бүтээж, сэтгэх шаардлагатай байна. Зөвхөн бусдаас авсан мэдээлэл, мэдлэгийг сайжруулалгүйгээр, өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байж, өөрсдийнхөөрөө шинийг итгэлтэйгээр сэтгэх хэрэгтэй. 

Автоматчлал нь өнөөдөр маш хурдацтайгаар хүний хийх ажлыг орлож байна. Аж үйлдвэрлэлийн эрин үеийн ихэнх ажлуудыг автоматчлал өвлөж Line manufacturing хүний хийж чадахаас илүү төгс төгөлдөр бүтээшдэхүүнүүдийг хийж байна.

Элбэг дэлбэг байдал гэдэг нь, өнөөдөр бидний хэрэгцээ байх ёстойгоосоо хэд дахин илүү хангагдсан. Хэтэрхий олон төрлийн бүтээгдэхүүнүүд, олон сонголтон дунд бид ханаснаар, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх боломжийг улам хомс болгож байна. Гипер өрсөлдөөн, ижил төрлийн бүтээгдэхүүнүүд нь биднийг илүү "өөрөөр" сэтгэх шаардлага гаргаж байна. 

Гадаадын хямд ажлын хөлс нь ихэнх ажлуудыг татварын хөнгөлттэй, эдийн засаг сул дорой улсуудад өөрсөддөө давуу тал бий болгон ажлын байрнуудыг гадаад руу гаргахад хүргэлээ. Үүний нэг жишээ бол, outsourcing юм. АНУ-ын дийлэнх IT буюу мэдээлэл технологийн ажлууд, санхүүгийн ажлууд, хуулийн зөвлөгөө, дуудлагын үйлчилгээ, эрүүл мэндийн ажлуудыг хүртэл Энэтхэгийн мэргэжилтнүүд хийдэг болжээ. Олон Улсын Дата Корпорацийн мэдээллэснээр, 2000-2007 оны хооронд АНУ-ын Энэтхэг улс дахь outsourcing-ийн зарцуулалт нь ойролцоогоор 13 тэрбум ам.доллараар өссөн байна. 

Дээрх шалтгаануудаас, бид бусдаас хурдан, өвөрмөц, гайхалтай сэтгэх шаардлагатай тулгарч байна. Бид зөвхөн, логик сэтгэлгээндээ шинэ санаа бий болгоход найдах биш, бүтээлч сэтгэлгээндээ анхаарлаа хандуулж, найдах хэрэгтэй. Өнөөдөр, барууны улсуудад, баруун тархи хөгжүүлэх сургалтууд, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх сургалт, семинар, ном зохиолууд, артиклууд улам их нэмэгдсээр байна. 

Миний үзэж буйгаар, маркетинг хүнд байх ёстой хамгийн чухал чадвар бол "creativity" буюу бүтээлч сэтгэлгээ юм. Харин бүтээлч байдал нь бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч байдал, хичээн зүтгэл, өөрийн үзэл баримтлалд үнэнч байдал, шантрашгүй байдлуудаас бүрдэнэ гэж би үздэг. Хүн зөвхөн сэтгэдэг байлаа гээд, хичээл зүтгэл гаргалгүйгээр өөрийн бүтээлээ амьдруулж чадахгүй. Монголын маркетингийн салбарт ажиглагддаг зүйл бол, бид бусдын оюуны өмч, бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр өөрийн эрх ашиг сонирхлын хувьд ашигладаг. Хүний үгийг өөрийн үг мэт хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ бол, интернэтээс зураг хуулж аваад, түүнийгээ бүтээгдэхүүний борлуулалтын идэвхжүүлэлтэндээ ашигладаг. "Төсөөллийн эрин зуун" манай улсад ирэх болоогүй гэж бүү андуураарай. Төсөөллийн эрин зуун "байршлын" хэмжүүрээс хамаарахгүй. Хэн бусдаас илүү сэтгэж, хөдөлмөрлөж чадна, түүнд энэхүү сонирхолтой, шинэ эрин зуунд амжилт олох боломж байна гэж, номны зохиолч маань хэлсэн юм.


Хайрцагны дотор битгий сэтгэ, хайрцагны гадна ч бас битгий сэтгэ, харин хайрцаггүй мэт сэтгэ. 

Эх сурвалжууд: 

A Whole New Mind by Daniel Pink 
http://www.amazon.com/Whole-New-Mind-Right-Brainers-Future/dp/1594481717

http://www.flexsin.com/outsourcing/india-outsourcing-facts.php

Friday, May 27, 2016

Монгол Маркетерийн Тэмдэглэл #1 

Маркетингийн Ёс Зүй 

Маркетингийн ёс зүй гэдэг бол маркетингийн үйл ажиллагаа, дүрэм журмын ард мораль зарчмуудыг зохицуулж байгаа ёс зүйн нэг салбар юм. 

Маркетингийн шинжлэх ухаан нь залуу шинжлэх ухаануудын нэг бөгөөд, өдгөө 100 ч хүрэхгүй настай билээ. Гэсэн хэдий ч, өнөөдөр улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд маркетингийн эзлэх байр суурь нэмэгдсээр байна. 


Доор мөрүүдэд, би маркетингийн ёс зүй сэдвээр бичсэн ажлынхаа дүгнэлтийг орчуулж бичлээ. Энэхүү сэдвийн ажил нь 25 сонин, сэтгүүлийн артикл, журналь, номоос бүрдсэн болно. 

Бидний хүрээлэн буй орчны бүхий л салбар хэсэг хоорондоо маш их уялдаатай ажилладгийг мэдээгүй явжээ. Нэг хүний үйлдэл эерэг эсвэл сөрөг байдлаар бүхэл бүтэн нийгэмд нөлөөлөх боломжтой болсон байна. Хэдэн мянган жилийн туршид, бидний өвөг дээдэс өөрсдийн амьдрах стандартаа аль болох тохилог, таатай, тайван байлгахын төлөө маш их хичэээл зүтгэл гаргасаар ирсэн. Бүр эхнээсээ л, этик буюэ ёс зүй нь нийгэм соёлын бүхий л хэсэгт хөгжиж иржээ, үүнд урлаг, шинжлэх ухаан, нийгмийн судлал зэрэг орно. маркетингийн ёс зүй гэдэг бол маш өргөн хүрээний ойлголт. зөвхөн зар сурталчилгаа, борлуулалтын ёс зүй, үйлчилгээний ажилтны соёлгүй харилцаагаар маркетингийн ёс зүйг төсөөлж боломгүй юм. Бидний мэдэх Маркетингийн 4 Хольц (Marketing Mix - Product, Promotion, Price, Place)нь ёс зүйн асуудлуудад амархан өртдөг. Ялангуяа, 1980-аад оноос хойш, олон нийт бизнесүүдийн ёс зүйн асуудлуудад өөрсдийн дуу хойлоогоо илэрхийлж эхлэжээ. Засгийн газар олон нийтийн хүсэл, хэрэгцээг хүндлэхээр анхаарлаа хандуулж эхлэсэн юм. Маркетеруудын үйлдлээс хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн хамгаалах янз бүрийн хууль дүрэм оршиж, байгууллагууд ажиллаж байна. Жишээлбэл, АНУ-д Robinson-Patman Act of 1936, Sherman Anti-Trust Act, Federal Trade Commission, Lanham Act, American Advertising Federation, Institute of Advertising Ethics. 

"Бүтээгдэхүүн"-ий хольц нь бүтээгдэхүүн хэрхэн, хаана, яаж үйлдвэрлэгдсэнээрээ эсвэл бүтээгдэхүүнд юу байгаагаар ёс зүйтэй холбогддог. Жишээлбэл, хэрэглэгчид өөрсдийн дуртай брендийг хөгжилгүй орнуудад хүүхдүүдээр хийгдсэн үү, маш бага цалингаар хийгдсэн үү, амьтдыг туршисан уу, байгаль орчинд хөнөөлтэй үйлдвэрлэлд хийгдсэн үү гээд санаа тавьдаг. "Идэвхжүүлэлт"-ийн хольц нь зар сурталчилгааны бүрэлдэхүүндээ ёс зүйн асуудалтай холбогддог. Жишээлбэл, далд ухамсарт нөлөөлөх сурталчилгаа (subliminal advertising), хуурамч зар сурталчилгаа (deceptive advertising), секс зар сурталчилгаа, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа орно. "Үнэ"-ийн хольц нь үнийн ялгаварлал, худал үнэ тавих, үнэ тогтоох, дээрмийн үнэ (predatory pricing)ёс зүйн асуудлуудыг хөнддөг. "Байршил"-ийн хольц нь зориуд хүүхдийн анхаарлыг татахын тулд өнгөлөг зураг, газар ашиглах, модель, загвар өмсөгчид, алдартнуудыг ашиглах зэргээр ёс зүйн асуудлыг хөнддөг. (Үүний нэг томоохон жишээ бол, гар утасны компани өөрийн үйлдвэрлэсэн шинэ гар утсыг алдартай болон загвар өмсөгчдөд өгч, олон нийтийн газраар явуулан далд байдлаар сурталчилгаа хийлгэх.)

Би хувьдаа, маркетингийн ёс зүйг корпорацийн ёс зүй, бизнесийн ёс зүйн хэсэг гэж үздэг байв. Гэсэн хэдий ч, маркетингийн ёс зүйг бид энэ хоёр бүлэг дор нууж таарахгүй. Энэ бол бидний амьдралд өдөр тутам нөлөөлөх, бие даасан хариуцлагатай сектор юм. Би хувь даа, маркетингийн мэргэжилтэн болохыг хүсч буй хэн ч маркетингийн ёс зүй,үүнтэй холбоотой хууль дүрмүүдийг эхлэж судлах ёстой гэж үздэг. ёс зүйтэй байна гэдэг бол компаниа, брэндийн нэр хүндэд нөлөөлөх биш, түүнчлэн тухайн мэргэжилтний насан туршийн кареерт нөлөөлөх боломжтой. Маркетингийн мэргэжилтнүүд, ёс зүй моралийг ажил даа тогтмол баримтлах ёстой. Зөвхөн компаниас ёс зүй мораль заахыг сургахыг хүлээж таарахгүй. Түүнчлэн ёс зүйгүй үйлдлийн эсрэг дарга, хамтран ажиллагчид, компанийхаа эсрэг босч зогсох ёстой. Маркетингийн салбарт, хэрэглэгч бол бүхний төв юм. Бид зөв хольцыг өгч чаддаг байх нь бидний үүрэг хариуцлага юм. "Зөв бүтээгдэхүүнийг, зөв цагт нь, зөв газар, зөв үнээр хүргэх". 

Ёс зүйгүй санхүүгийн сонирхлыг нэг удаа эсвэл, тун богино хугацаанд хангаж чадах ч, үүрд устгагдах боломжтой. Кареерийн замнал даа орохын өмнө, Маркетерууд ёс зүйн үнэт зүйлсийг мэддэг байх ёстой юм.

Жишээлбэл, Америкийн Маркетингийн Холбооны ёс зүйн үнэт зүйлс дараах байдалтай байна: 

1) Шударга байдал - Honesty 
2) Хариуцлагатай байдал - Responsibility 
3) Эрх тэгш байдал - Fairness
4) Хүндлэл - Respect
5) Ил тод байдал - Transparency
6) Иргэний эрх үүргээ мэдрэх - Citizenship 

Хөгжсөн, хөгжиж буй, хөгжил буурай орнуудын маркетингийн холбоонууд өөрсдийн ёс зүйн үнэт зүйлстэй байж, түүнийгээ хэрэгжүлүэх ёстой. Маркетингийн холбоодуудаас маркетеруудад ёс зүйн талаар сурталчилж, түүнийг түгээн дэлгэрүүлэхийг зорих ёстой. Ихэнх дээд боловсролын байгууллагууд, мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгодог болвч, бодит ертөнц дээр ёс зүйтэй мэргэжилтэн болгохоор бэлдэх ёстой. 

Ёс зүйгүй үйлдлүүд ихэнх дээ борлуулалтаа богино хугацаанд хурдан өсгөх, олон хүний анхаарлыг татах, ашгаа нэмэх, нэр хүндтэй болох гэсэн хүсэл эрмэлзлээр өдөөгддөг. Эдгээр нь ихэнх нь материаллаг хэрэгцээ байгаа нь харамсалтай. 

Бид дараагийн үедээ сайн сайхан дэлхийг бий болгох үүрэгтэй байж, өөрсдөөсөө эхлэж өөрчлөлт хийх ёстой болжээ. Бид өөрсдийн үйлдэлд хариуцлагатай хандаж, үйлдлээсээ үүсэх үр дагавруудыг ойлгож, шинжилж, ёс зүйн болон хуулийн хүчин зүйлсийг ойлгож, урам зориг, хүсэл эрмэлзэлтэйгээр бусад даа зөв зүйл хийхийг заах ёстой юм. Хувиайн зохион байгуулалт гэдэг бол ёс зүйтэй орчныг бүрдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл. Морал, ёс зүйг олон нийтээр хүлээн зөвшөөрдөг учраас, хүлээн зөвшөөрөх, эсвэл зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрээ хамт олонтой хэлэлцэх ёстой. 

Ёс зүйтэй маркетингийн мэргэжилтэн байхын тулд, үнэнээ хэлж, эрх тэгш өрсөлдөж, ил тод байж, өөрийгөө удирдан залж чаддаг байх ёстой. түүнчлэн бид, үйлчлүүлэгчид, хамт олон, өрсөлдөгчид, нийгэм, хүрээлэн буй орчноо хүндлэх хэрэгтэй. бид үргэлж өөрсдийгөө "дэлхийн" иргэн гэдгээ мэддэг байх нь чухал юм. 




 Эх сурвалжууд: