21-р зууны Маркетинг ба инноваци – Кохзох Такаока, Нестле
Японы Захирал
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр маркетерууд хэрэглэгчдийн
асуудалыг таниж, шийдэх чадвартай байх хэрэгтэй. 21-р зуунд, интернетийн
тусламжтайгаар ил далд хэрэглэгчдийн асуудлуудыг шийдэх цаг иржээ.
Маркетинг гэдэг бол маш олон төрлийн хэрэглэгчдийн асуудлыг
шийдэх процесс юм. өнөөдөр, 21-р зуунд, хэрэглэгчдийн асуудлууд өмнө нь
байсантайгаа адилгүй болсон. Эдгээр асуудлуудыг олж, шийдэх аргачлалууд ч бас
өөрчлөгдөж байна. Хэрэв бид, 20-р зуунд ашиглаж байсан аргачлалаар маркетингийг
ашиглаад байвал, бизнесүүд сайжрахгүйгээс гадна, эдийн засаг, хүмүүсийн амьдрал
ч бас сайжрахгүй. Түүнчлэн бидэнд 21-р зууны маркетинг хэрэгтэй.
Хэрэглэгчидтэй холбогдож, харилцаа үүсгэх аргачлалууд огцом
өөрчлөгдсөн. Гар утас, сошиал медиа нь залуу хүмүүсийг бүтээгдэхүүн
үйлчилгээтэй холбох гол арга болсон. Хэрэглэгчид ихэвчлэн зар сурталчилгаанаас
илүүтэйгээр бусад хэрэглэгчид үйлчлүүлэгчдийн саналыг дагадаг болжээ. Тийм
учраас зорилтот хэрэглэгчидтэйгээ илүү утга учиртайгаар, хамааралтайгаар
холбогдох харилцах нь маш чухал юм.
Хэрэглэгчдийн асуудлууд юу вэ?
Бизнест амжилт олохын тулд, бид байгууллагын бүхий л түвшинд
маркетингийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Би маркетингийг хэрэглэгчдийн асуудлыг
шийдэх шийдлийг хөгжүүлэгч гэж тодорхойлдог. Хэрэглэгчид гэдэгт бидний
хэрэглэгчид, нийлүүлэгчид, хүний нөөцийн албаны хувьд ажилчид, санхүүгийн
албаны хувьд менежментийнхэн орж болно. Тийм учраас, бидний хэрэглэгчид компаний гадна, дотор алинд ч байна.
Маркетинг нь хоёр төрлийн асуудлыг шийддэг, үүнд
хэрэглэгчдийн ил асуудал болон далда асуудал. Энэ хоёрын хамгийн том ялгаа нь
бид эдгээр асуудлыг судалгааны тусламжтайгаар олж чадах эсэх юм. Бид
хэрэглэгчдийн ил асуудлыг судалгаагаар олж чадах боловч, далд асуудлыг чадахгүй.
20-р зууны болон 21-р зууны маркетинг
20-р зуунд олон компаниуд цахилгаан болон түлшээр ажилладаг
машин, цахилгаан бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг мөн 2
дахь Аж Үйлдвэрийн хувьсгалын бүтээгдэхүүнүүд ч гэдэг. Гэр ахуйн цахилгаан
бараа болон автомашины зах зээл нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсэнд
баярлах нь зүйтэй. Компаниуд судалгаагаар ил асуудлуудыг шийдэж,
бүтээгдэхүүнүүдийнхээ чанар, төрлийг нэмэгдүүлэх шинэ аргуудыг олж байлаа.
Хэд хэдэн холбоотой тогтсон процесууд 20-р зууны
маркетингийг тодорхойлж байв. 21-р зуунд бид илүү сайн чанарын, илүү сайн
үзүүлэлттэй бүтээгдэхүүнүүдтэй байгаа нь шинэ бүтээгдэхүүнээр хуучин
асуудлуудыг шийдэхийг илүү төвөгтэй болгож байгаа юм. Нэмж хэлэхэд, хэрэглэгчид
дан ганц бүтээгдэхүүнээр шийдэгдэхээргүй шинэ шинэ асуудлуудтай болж эхлэлээ.
Эдгээр хэрэглэгчдийн шинэ асуудлуудыг шийдэхийн тулд, бид Гурав Дахь Их Аж
Үйлдвэрийн Хувьсгалын үр дүн болох Интернетээр үйлчилгээ үзүүлэх шаардлагатай
болж байна.
Олон японы компаниуд үнийн огцом өрсөлдөөнүүдээс болж зовж,
томорч чадахгүй байгаа шалтгаан нь хэрэглэгчдийнхээ асуудалд гарсан
өөрчлөлтүүдийг таньж, ойлгож чадахгүй, дан ганц бүтээгдэхүүнийг авч үзэн,
хуучин бизнес моделуудтайгаа зууралдаж байгаагаас болж байгаа юм. Нөгөө талаар,
Apple, Google, Amazon гэх мэт компаниуд нь шинэ үед тохирсон шинэ бизнес
моделуудыг бий болгож байна. Тэд интернетэд суурилсан үйлчилгээ,
эт-ажиллагаатай бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар хэрэглэгчдийн шинэ
асуудлуудыг шийдэж улам томорсоор байна. Энэхүү цогц процессууд нь 21-р зууны
маркетинг юм.
Реноваци (дахин шинэчлэл) ба Инноваци (шинэ санаа)
Реноваци нь хэрэглэгчдийн ил асуудлуудыг шийдэх шийдлээс
гарч ирсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд. Харин, инноваци нь маркетингаар
дамжин хэрэглэгчдийн далд асуудлуудын шийдлээс үүссэн цоо шинэ бүтээгдэхүүн,
үйлчилгээ, бизнес моделууд юм.
Жишээлбэл, өрөөн дотор хэтэрхий халуун байгаа асуудлын
шийдлүүд дотор хоёр инноваци байна, үүнд, гар сэнсний дараа гарч ирсэн
цахилгаан сэнс, үүний дараа гарч ирсэн айр кондишнр. Цахилгаан сэнс болон айр
кондишнрын ажиллагаанд нэмэлт сайжруулалт хийх буюу цагжилт нэмэх, агаарын
хэмжээнд илүү тод хяналт оруулах, эсвэл агааржуулалт нэмэх зэрэг нь реноваци
юм.
Инновацийн өөр нэг жишээ бол хөдөлгөөнгүй зургийн дараа гарч
ирсэн хөдөлгөөнт зургуудыг нээлт юм. Түүнчлэн, театр болон гэрийн зурагтан дээр
гарах кинонуудын зогсолтгүй хөгжүүлэлт. Харин, кристал дэлгэц, 4К, 8К-ийн ултра
өндөр нягтрашилтай телевизүүд зэрэг нь реноваци юм. 20-р зууны ихэнх асуудлууд
нь реновациуд байсан.
Бүтээгдэхүүний шийдлээс бизнес моделын шийдэл хүртэл
Өсч томрохын тулд, компаниуд реновациас инноваци хүрэх
циклийг давтаж байдаг. 20-р зуунд, компаниуд ижил бүтээгдэхүүний төрөл дээр л
циклийг давтдаг байлаа. 21-р зууны Ай то Т үе буюу юмс бусадтайгаа холбогддог
үед, уламжлалт бүтээгдэхүүний төрөл цаашлаад зах зээл ч байхгүй болно. Энэ
тохиолдолд, 20-р зуун дахь шиг асуудлыг зөвхөн бүтээгдэхүүнээр шийддэг байсан
компаниуд цаашид өсөхийн тулд бизнес моделуудаа огцом өөрчлөх шаардлагатай
тулгарах болно. Жишээлбэл, өмнө нь, худалдааны бизнесүүд болон хэвлэлийнхэн
бүтээгдэхүүнүүдээ зөвхөн номын дэлгүүрүүд болон худалдааны төвүүдэд зардаг
байсан бол, е-коммерсийн тусламжтайгаар энэхүү бизнесийн орчин нь огцом
өөрчлөгджээ. Е-коммерс нь бидэнд цөөн хэдэн дэлгүүрт эсвэл номын дэлгүүрүүдэд
байсан бүтээгдэхүүнүүдийг даруй худалдан авах боломжийг олгодог. Энэ бол
Интернетийн бий болгосон томоохон инноваци юм.
Японы Нестлед, бидний инновациудын нэг нь Nescafe Amassador
билээ. Бид кофений машинуудыг оффист байршуулж, хэрэглэгчдийг кофегоо
интернетээр худалдан авах системийг нэвтрүүлсэн. Энэхүү Nescafe Ambassadors нь
Нестлетэй хамааралгүй оффисийн ажилчид юм. Энэ нь бидний бүтээгдэхүүнээ
худалдах, хүргэх аргыг өөрчилсөн шинэ бизнес модел билээ. Түүнчлэн, бид Pepper
гэх хүн шиг робот нэвтрүүлсэн бөгөөд энэ нь Худалдан авалтын цэгт хэрэглэгчдийн
худалдан авалт хийх байдлыг сайжруулах зорилготой. Ай то Т үед, асуудлыг дан
ганц бүтээгдэхүүнээр шийдэхээс илүү байна.
Хүний нөөцийн хөгжүүлэлт
Шийдэл олохоос өмнө асуудлыг олж таних нь чухал. Бид
хэрэглэгчдийн ил асуудлуудыг судалгаагаар олж шийдэж чадах боловч, далд
асуудлыг олох их хэцүү юм. Амжилт олж, өсч томрохын тулд, компаниуд
хэрэглэгчдийн ил асуудлыг шийддэг реноваци, далд асуудлыг шийддэг инновацийг хоёуланг нь
хөгжүүлэх шаардлагатай.
Японы Нестле-д, бид инновацийг бий болгохын тулд далд
асуудлуудыг олох нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Бид өөрсдийн
Инновацийн Шагналаар ашиглан энэхүү чадвараа нэмэгдүүлсээр байна. Инновацийн
шагналыг авахын тулд бүх ажилчид хэрэглэгчдийн асуудлууд болон тэдний шийдлийг
гүн гүнзгий бодож олж, хэрэгжүүлэх ёстой. Энэ процесс нь бүх ажилчдыг асуудлыг
олж, шийдэх чадварыг сайжруулдаг. Түүлчлэн сургалтын журмаар менежментийг бас
сайжруулдаг давуу талтай. Энэ нь Инновацийн Шагналд ирүүлсэн олон санаан
дундаас алмазуудыг хайж, тэднийг гялалзтал өнгөлөх чадвар юм. Инновацийн
шагналаар дамжуулан, Японий Нестле дахь менежментийн гишүүд том жижиггүй шилдэг
санаануудыг таньж, тэднийг бизнесийн боломж болгох чадвараа нэмэгдүүлдэг юм.
Сүүлийн таван жилийн хугацаанд, Инновацийн Шагналд ирэх материалуудын тоо огцом
өссөөр байна. Зарим санаанууд нь аль хэдийн бизнесийн өсөлтөнд хувь нэмрээ
оруулж эхлэсэн билээ.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, өнөө үед, маркетерууд хэрэглэгчдийн
ил далд асуудлуудыг бүтээлч шинийг санаачлах аргачлалуудаар шийдэх хэрэгтэй.
Томоохон шинэ санаа нь хагас зууны туршид тасралтгүй явагдсан реновациас илүү
ашигтай өсөлтийг ч авчрах боломжтой. Компанид инновацийг дэмжих нь ирээдүйн
өсөлт, амжилтанд маш чухал билээ.
Эх үүсвэр: http://www.marketingjournal.org/marketing-innovation-in-the-21st-century-kohzoh-takaoka-ceo-nestle-japan/
Эх үүсвэр: http://www.marketingjournal.org/marketing-innovation-in-the-21st-century-kohzoh-takaoka-ceo-nestle-japan/