Tuesday, July 5, 2016

Монгол Маркетерийн тэмдэглэл #3: Унашгүй ядуурал



Филип Котлер багшийн 2015 онд хэвлүүлсэн "Капитализмтай нүүр тулах нь" номын эхний бүлэг болох Унашгүй Ядуурал бүлгийг орчуулан тавилаа.



УНАШГҮЙ ЯДУУРАЛ
Ихэнх иргэд нь ядуу, зүдүү байгаа нийгэм хэзээ ч цэцэглэж, аз жаргалтай болохгүй. – Адам Смит, Үндэстнүүдийн баялаг

Ядуурал бол хүн төрөлхтний тэмцсээр ирсэн хамгийн хэцүү, бас ичгэвтэр асуудлуудын нэг юм. Өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний 5 тэрбум нь ядуу эсвэл нэн ядуу амьдарч байна. Тэд өлсөж, боловсрол эзэмших цаггүй, эрч хүчгүй, эрүүл мэндийн байгууллагад хандах боломж бага эсвэл огт байхгүй шалтгаанаар өвчинд амархан өртдөг. Тэд ихэвчлэн тэжээж чадахгүй олон хүүхдүүдтэй бөгөөд энэ нь ядуу давхаргыг нэмэгдүүлж, ядуурлын соёлыг бий бологодог. Тэдний итгэл найдваргүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, хүнд зэргийн мансууруулах бодис, эсвэл зэвсэгт зөрчилдөөнүүдийг үүсгэхэд хүргэдэг. Энэ нь ядуурлаас үүсэх зардал нь ядуучуудын авч буй зардлаас илүү байна гэсэн үг юм Ядуурал нь бусад давхаргын хүмүүстээ хор тараадаг.
19-р зууныг хүртэл, ядууралд анхаарлаа нэг их хандуулдаггүй байжээ. Ядуурлыг байж л байдаг, устах аргагүй үзэгдэл гэж үздэг байв. Засгийн газар, нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгчид энэ асуудлаар маш бага оролдлого хийдэг байв. Аж үйлдвэрийн Хувьсгал нь хөдөөний ядуу тариачдыг хот суурин газар луу ажиллуулахаар татаж, ядуучуудын  оромж байшин барьж сууршихад хүргэснээр асуудлыг бүр хурцатгав. Өнөөдөр, дэлхий дээрх хамгийн муу ядуучуудын дүүрэг бол Мумбай дахь Дхарави, Пакистаны Оранги, Найроби-ийн Кибера, болон Рио Де Жанейро-ийн Фавелас юм.
Ядуурлын хүнд бэрх байдал 19-р зуунд, 1838 онд Чарлез Дикенс-ийн Оливер Твист ном хэвлэгдснээр илүү ил тод болжээ. Оливер Твист нь ядуу амьдралын нөхцөл байдлын талаар уран төсөөлөлтэйгээр бичсэн юм. Зуун өнгөрөхөд, Биатрис, Сидней Вебб нарын ажигч, хүнлэг судлаачид  ядуу хүмүүсийн тоог гаргаж, тэдний хүнд бэрх байдлын талаар бичиж эхлэжээ.
Ядуурлын эсрэг хөтөлбөр боловсруулах ойлголт 19-р зуунд эхлэж, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Өнөөдөр, дэлхийн нийт хүн амын 6-ны 1 нь өдөрт 1 ам доллараас багыг олж байна. (ойролцоогоор, дэлхийн 7 тэрбум хүн амын 2 тэр бум нь өдөрт 2 ам доллараас багыг олж байна.) 1960-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жоннсон ядууралд “болзолгүй дайн” зарлажээ. Тэрээр АНУ-ын ядуурлын түвшнийг бууруулах гэгээлэг хууль дүрмүүд батлахад тусласан юм, үүнд, Эрүүл мэндийн тусламж буюу Medicaid, ажилгүйдлийн даатгал, Head Start зэрэг бусад олон хөтөлбөрүүдийг батлажээ. 1975 онд, “олсон орлогын татварын зээл”-ийг хэрэгжүүлжээ. Энэ нь зарим ядуу ажилчин ангид цалин, орлогынх нь зарим хувийг буцааж олгодог юм. Энэ хөтөлбөр нь дунджаар 1 хүүхэдтэй гэр бүлд $3000, 3 ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд $6000 өгдөг байна.
Эцэст нь, 2000 онд, НҮБ дэлхийн ядуурлыг бууруулах олон шатны төлөвлөгөөгөө гаргажээ. НҮБ Мянганы Хөгжлийн Зорилтуудыг эхлүүлжээ. Энэ нь 18 зорилтуудад хүрэх үндсэн 8 зорилготой бөгөөд ядуурлыг 2015 он гэхэд тодорхой хэмжээгээр бууруулна гэж зорьжээ. Эхний зорилго нь 1990-2016 оны хооронд өдөрт нэг доллараас бага орлоготой хүмүүсийн тоог 50%-иар бууруулах юм. Бусад зорилгууд нь дэлхий даяар анхан шатны боловсрол эзэмшүүлэх, хүйсийн ижил тэгш байдлыг сурталчлах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, БЗХӨ болон ДОХ, малариа, болон бусад өвчнүүдийн эсрэг тэмцэх, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, хөгжилд олон улсын хамтын ажиллагааг бий болгох орж байна. Эдгээр зорилгууд нь маш амбицтай, бүгд хэрэгжихээргүй юм шиг санагддаг. 2008 онд эхлэсэн Их Эдийн Засгийн Уналт (Great Recession) нь хоол хүнсний үнийг өсгөж, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлж, дэлхийн цэрэг хүчний зөрчлийг үргэлжлүүлсээр байна. Дэлхийн удирдагчид НҮБ-ын удирдлагуудыг хүнд ядуурал, өлсгөлөн, өвчний эсрэг хатуу арга хэмжээ авч, 2015 онд дараагийн ядуурлын эсрэг зорилгуудаа хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Ядуурлыг үүсгэх шалтгаанууд
Мэргэжилтнүүд ядуурлыг үүсгэх шалтгаан дээр янз бүрийн онол дэвшүүлж, энэхүү асуудлыг шийдэх янз бүрийн хэмжигдэхүүнүүд гаргадаг. Бид тэднийг "ядуурал" ганцхан учир шалтгаанаас үүсдэг гэж үздэг мэргэжилтнүүд, эсвэл олон учир шалтгаанаас үүсдэг гэж үздэг мэргэжилтнүүд гэж ялгаж болно.
Хамгийн энгийн онол бол, ядуучууд өөрсддөө ядуу нөхцөл байдлыг бүрдүүлдэг гэсэн онол юм. Ихэнх ядуу хүмүүс, сургуульд сурахыг хүсдэггүй, сургуулиа эрт хаядаг, ямар ч чадвар шаарддаггүй ажилд орж, орлогынхоо ихэнх хувийг архи ууж, мансууруулах бодис хэрэглэж, мөрийтэй тоглож, эрт гэрлэж, тэжээж чадахгүй олон хүүхдүүдтэй болдог. Тэдний хүүхдүүд боловсрол, чадвар олох дээр ямар ч ялгаагүй болдог. Гэрлэлт нь ихэнх дээ бүтэлгүйтдэг. Ажлаа алдсан нь Medicaid, үнэгүй байр, хоолны такс, эсвэл тахир дутуучуудын тэтгэмж зэрэг шилжилтийн тэтгэмжээр амьдрахыг бага цалинтай ажил хийхээс илүүд үздэг. Үүний шийдэл нь, тэдний энэхүү хандлага, зан төлвийг өөрчлөх арга зам хайх эсвэл энэхүү тарчиг байдалд нь орхих юм. Ихэнх ядуу хүмүүс тохьтой амьдрах орчин, ажлын байр олдвол энэхүү хүнд нөхцөлөөсөө гарах хүсэлтэй байдаг гэсэн нотолгоо байдаг юм.
Өөр нэг онол нь ядуурлын шалтгаан нь хэтэрхий олон хүүхэдтэй байх юм. Нэг шинэ хүүхэд ядуу айлыг илүү ядуу болгодог. Үүн дээр шинэ маргаан үүсдэг нь, дэлхийн нөөц бололцоо, хүнсний нөөц бололцоогоороо авч явах чадвар нь хязгаарлагдмал хүн амын тоо заадаг. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум хүн болохоор байна. Хөрсний идэгдэл сүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн тариалангийн газрын 30%-ийг үр шимгүй болгосон. ХАА өнөөдөр дэлхийн цэвэр усны 70%-ийг эзлэж байна. Дэлхийн дулаарлаас үүсч буй халалт, ган зэрэг нь 10 жил тутамд ургацын хэмжээг 2%-иар бууруулж байна. Үүн дээр асуудал нь, хэрхэн илүү их хүнсийг бага газар, бага цэвэр ус ашиглан үйлдвэрлэх вэ байгаа юм.
Энэ онол нь ядуурлыг ихэдсэн буюу хэт их хүн амын тооноос үүсдэг гэж үздэг. Энэ бол 18-р зууны Томас Малтхусын дэвшүүлсэн, хүн амын өсөлтийн түвшин нь хоол хүнсний өсөлтийн түвшнээс илүү гарах бөгөөд, энэ нь өлсгөлөн, дайн, үргэлжилсэн ядуурлыг бий болгоно гэсэн үзлийн нэг хувилбар юм. Энэ үзлийн орчин үеийн хувилбар нь 1972 онд Доннела Х., Деннис Л. Меадовс нарын Өсөлтийн Хязгаар гэсэн номонд гарчээ. Тэдний шийдлээр , ядуу гэр бүлүүд хүүхэд бага гаргавал ядуурал багасах юм. Хятад улс гэр бүлүүдийг нэг хүүхэдтэй байх хууль сүүлд гаргасан. “Нэг хүүхэд” бодлого нь хэд хэдэн онцлогтой. 1979-2009 онуудын  хооронд Хятад улсад ойролцоогоор 200 сая гаруй үр хөндөгдсөн байна. Энэ нь Хятдын ядуу гэр бүлийн тоог огцом бууруулах нэг гол шалтгаан юм.
Гурав дахь онол нь ядуу хүмүүс зээлэнд барьцаалж болохуйц өмч капитал байдгүйгээс ядуурал үргэлжилсээр байдаг гэж үздэг. Энэ онолыг нэр хүндтэй Перугийн эдийн засагч Хернандо дэ Сото “Капиталын нууц: Яагаад капитализм Баруунд цэцэглэж, бусад орнуудад бүтэлгүйтдэг вэ?” номонд бичжээ. Дэ Сото баялгийн жинхэнэ эс үүсвэр нь бодит,сайтар тодорхойлсон, нийтээр хүлээн зөвшөөрөгсдөн өмч хөрөнгийн эрх гэдэгтэй маргадаг юм. Өмч хөрөнгө нь зээл, моргэжийн зээл авах, даатгал авах, хувьцаа эзэмших зэрэг эдийн засгийн өсөлт, цэцэглэлтийг бий болгоход капиталтизмыг үр дүнтэй болгодог бусад зүйлсэд ашиглагддаг үндсэн хөрөнгө гэж үздэг. Гэсэн хэдий ч, түүнийхээр, капитализм нь ядуу улс, нийгэмд ажилладаггүй бөгөөд энэ нь санхүүгийн байгууллагууд нь ядуу хүмүүсийн үндсэн хөрөнгийг олж таньдаггүйтэй холбоотой юм.
Ядуучуудад хангалттай их үндсэн хөрөнгө байдаг боловч ихэнх дээ хуулиас гадуур, албан бус хэлбэрээр байдаг. Үүнд, газар, орон гэр, бизнес орно. Хуулийн систем нь энэхүү бодит байдалтай нийцдэггүй. Эдгээр үндсэн хөрөнгүүдийг хууль ёсны болгох зардал (жишээлбэл, байшинд зохистой баримт бүртгэл өгөх) нь цаг хугацаа мөнгөнөөс хамаараад хязгаарлагддаг. Ингэснээр үндсэн хөрөнгө нь “үхмэл капитал” болж үлддэг байна. Ядуучууд үндсэн хөрөнгөө энгийн капиталист хэрэгслүүдийг авахад зээл болгон ашиглаж чаддаггүй. Энэ нь угтаа өгсөх хөдөлгөөнийг бий болгох учиртай юм. Эдгээр хөрөнгүүдийг таньдаггүйгээс болж, тэд албан бус нийгмийн тойрогт хуулиас гадуур амьдрал бий болгодог. Хернандо Дэ Сото-ийн хувьд, ганц шийдэл нь эдгээр үндсэн хөрөнгүүдийг мөнгөн хэлбэрт оруулах хуулийн системийг оруулснаар үхмэл капиталууд сэргэн амьдрах юм.
өөр нэг онол нь удирдаж буй элитүүдийн шуналыг буруутгадаг. Энэ онол нь эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн хөгжлийн ялгааг гаргаж эхлэдэг. Та эдийн засгийн хөгжилгүйгээр эдийн засгийн өсөлтийг хүртэж болох юм. Эдийн засгийн өсөлт нь шаардлагатай ч гэсэн, эдийн засгийн хөгжилгүйгээр хангалттай биш. Эдийн засгийн өсөлт гэдэг нь энгийнээр тайлбарлавал ДНБ-ын тойрог томрох юм. Харин энэхүү тойрог дотроо хэрхэн хуваагддаг талаар мэдээлэл байдаггүй.
Эдийн засгийн хөгжил нь хүний дундаж амьдралын нөхцөл сайжирч байна уу, иргэн болгон олон өөр чөлөөт сонголтуудтай байна уу эсэхийг анхаарч үздэгээрээ өөр юм. Эдийн засгийн хөгжлийг Хүний Хөгжлийн Индекс хэмждэг. ХХИ дотор бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо, хүйсийн ижил тэгш эрх, дундаж наслалт зэрэг орно. Эдгээр нь бүтээмжид нөлөөлж, цаашлан эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг. Эдийн засгийн хөгжил нь ихэнх гэр бүлүүдэд бодит орлогын өсөлт байгаа эсэхийг харуулдаг юм. Эдийн засгийн хөгжил нь хүмүүсийг хүнд амьдралын нөхцөлөөс гаргаж, иргэдийг ажилтай, тохилог орон сууцтай амьдруулахыг зорьдог. Түүнчлэн, ирээдүйн шинэ үеийнхний хэрэгцээг авч үзэлгүйгээр амьдралыг сайжруулахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь байгалийн баялгийн олборлолт, бохирдол, дэлхийн дулаарлын асуудлуудад анхаарлаа хандуулдаггүй.
Эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн хөгжлийн ялгааг Африкийн улс Анголийн жишээн дээр тод харж болно. Тэдний ДНБ 20%-иар өсч буй боловч, ядуурал нь зогсолтгүй үргэлжилсээр байна. ДНБ-ийн ихэнх нь удирдагч элитүүд, тэдний үр хүүхдүүд, хамаатнуудын халаасанд ордог. Анголийн ерөнхийлөгчийн охин нь тэрбумтан боловч, Ангольд баялаг, үнэт зүйл бүтээхийн төлөө юу ч хийсэнгүй. Харин Билл Гейтс Микрософтыг байгуулж, өөрийгөө тэр бумтан болгосон боловч, ядаж л бизнес нь эдийн засгийн хөгжил, ажлын байрны тоонд хувь нэмрээ оруулсан юм.
Египт улсын өмнөх удирдагч Хосни Мубаракын хөрөнгө ойролцоогоор 42 тэрбум доллар гэж тооцоолдог. Африкийн орны ихэнх сайдууд тэрбумтнууд. Энэ их мөнгө хаанаас гарч ирж байна вэ? Ихэнх нь эдийн засгийн хөгжилд туслах гэж ирсэн гадаадын тусламжаас орж ирдэг. Гэсэн хэдий ч, энэхүү тусламжийн мөнгө ихэнх нь удирдагч элитүүдийн халаасанд үлдэж байна.
Африкийн ихэнх улсууд Африкийн энэхүү гүнзгий, зогсолтгүй ядуурлыг барууныхны колончлол, удирдлагаас болсон гэж хэлдэг. Энэ нь Африкийн диктаторуудын эрх мэдэлтэй үлдэх зорилгоор ашигладаг нэг шалтаг юм. Африкийн ядуурлын жинхэнэ шалтгаан нь колончлол гэхээсээ илүү тусгаар тогтнол, бие даасан байдал, муу засаглал юм. Африкийн орнууд тусгаар тогтносныхоо дараа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, ихэнх Африкийн орнууд насан туршийн ерөнхийлөгчтэй, нэг намтай системийг бий болгосон. Энэ нь маш их хэмжээний хөрөнгө баялгийг ерөнхийлөгч, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд төвлөрөхөд хүргэжээ. Энэ нь бусад бүлгүүдийг засаглах, үр ашгийг тэнцүү хэрэглэхээс нь хасаж байгаа юм.
Хоёрдугаарт, Африкийн ихэнх орнууд капиталист гэхээсээ илүү, үйлчилгээ эрхэлдэг, төмөр, газрын тос болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг, улс доторх худалдаа, арилжаа хийдэг  олон улсын эзэмшилт байгууллагуудтай социалист системийг сонгосон юм. Нөгөөтэйгүүр, Өмнөд солонгос улс дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Африкийн эдийн засагтай харьцуулагдах ядуу улсад тооцогддог байлаа. Харин тэд капиталист системийг сонгож, өнөөдөр өндөр иргэний оролцоо, орлоготой баялагтай улсад тооцогдож байна.
Яагад иргэний дайнууд Африк тивд болдог вэ? Ихэнх улсууд нь диктатороор удирдуулдаг бөгөөд тэдний гэр бүл хамаг сайн сайхныг нь авдаг учраас юм. Зарим бүлэглэлүүд үүнээс татгалзаж, тусгай муж улс болох шийдвэр гаргадаг. Ардчилал, хэвлэлийн эрх чөлөө байхгүй үед, бослого, хүчирхийлэл байсаар л байх болно. Үүний ганц шийдэл бол улс төрийн системийг нээх юм. Нэмж хэлэхэд, Африкийн орнууд өмнө нь байсан чөлөөт байгууллагатай систем рүүгээ буцаж орох хэрэгтэй. Тэр үед, иргэд нь бүтээгдэхүүнээ зах дээр авчирч, түүнийгээ чөлөөтэйгөөр худалдан авч зардаг байжээ.
Эдгээр ганц шалтгаантай онолуудаас гадна, ихэнх мэргэжилтнүүд ядуурлыг хоорондоо уялдаатай өөр өөр шалтгаануудаас үүсэлтэй гэж үздэг. Эдгээрийг нэгдмэл загвараар авч үзэх хэрэгтэй. Паул Коллиер өөрийн “Доод Тэрбум” номон доо өөрийн үзэл баримталалаа тусгасан байдаг. Коллиерийн үзэж буйгаар, тэр бум хүмүүс “хавхлагдсан улсуудад” доод давхаргад амьдарч байна. Тэр эдгээр улсуудыг хавлагдахад хүргэсэн 4 нөхцлийг олж харжээ:
1.    иргэний дайн: доод давхаргын тэрбум хүмүүсийн ихэнх нь иргэний дайн хийж байсан эсвэл хийсээр байгаа. Эдгээр улсуудын дайны үр дүнд олон залуучууд ажилгүй, боловсролгүй, ёс зүйн тэнцвэргүй үлдэж байна.
2.    Байгалийн баялгийн хараал – эдгээр улсуудын гуравны нэг нь зарим түүхий эд материалуудын экспортод найддаг. Тэд эдгээр байгалийн нөөцүүдэд үнэ цэнэ нэмэх чадвараар дутдаг. Засгийн газрууд нь ихэнх дээ авилгалд идэгдсэн, ардчилсан сонгууль байдаггүй.
3.    Эх газрын улсууд – эдгээр улсуудын гуравны нэг нь эх газарт байдаг. Энэ нь эдийн засгийн хувьд сул тал болдог бөгөөд, ихэнх дээ муу хөршүүдээр хүрээлэгддэг.
4.    Муу засаглал – эдгээр улс орнуудын гуравны дөрөв нь автократ, хахууль авдаг удирдагчдаар удирдагддаг.
Ядуурлийг шийдэх нь
Эдгээр нөхцлүүдэд тодорхой шийдлүүд хэрэгтэй. Коллиер иргэний дайнаас болж хэд хэд хуваагдсан бүсүүдэд хууль ёсны цэрэг зэвсгийн оролцоог дэмждэг. Ихээхэн хэмжээний байгалийн нөөц баялагтай улсууд нь экспортын үнээ өсгөхийн тулд мэдлэг чадвар эзэмшиж, түүхий эд материалаа шууд зах зээлийн үнээр зарахгүй байх хэрэгтэй. Эх газрын улсуудын хувьд, тэд хөрш далайд гарцтай улсуудтайгаа хамтарч ажиллаж, боомтод хүрэх зам хамтарч барих хэрэгтэй. Муу засаглал нь шийдэхэд хамгийн хэцүү асуудал юм. Роберт Мугабе эрх мэдлийнхээ хугацаанд Зимбабве улсыг газар луу ортол удирдлаа. Дэлхий нийтээрээ юу ч хийж чадалгүй харж байна.
Коллиерийн ядууралтай тэмцэх гол санал болгож байгаа зүйл бол “байгаа нарийсгаж, хэрэгслээ өргөсгөх”. Байгаа нарийсгах гэдэг нь унаж буй улсын хүн амын зөвхөн нэг тэр бумд нь анхаарлаа хандуулах. Хэрэгслээ өргөжүүлэх гэдэг нь анхаарлаа зөвхөн тусламж өгснөөс өөр бодлогын хэрэгслүүдийг санал болгож, тусламжийг илүү дээр аргаа хүргэх, тогмтол цэрэг зэвсгийн оролцоотой байх, олон улсын эрх олгох, илүү ухаалаг худалдааны бодлоготой болох зэрэг орж байгаа юм.
Ядуурлын асуудлуудыг багахан боловч шийдэж буй гадаадын тусламж тэгвэл юу вэ? Гадаадын тусламжийн үр нөлөөтэй байдлыг өөрөөр үздэг хоёр мэргэжилтнүүд бий. "Ядуурлын төгсгөл" номны зохиолч Жеффрей Закс, илүү өгөөмөр байж, гадаадын тусламжийг ядуу орнуудад өгсөөр байхыг дэмждэг. Харин эсрэг талд, "Цагаануудын хүнд ачаа" номондоо Виллиам Истерли гадаадын тусламжийн эсрэг хүчтэй байр суурьтай. Тэрээр Саксыг “дээрээс доошоо төлөвлөгчид”-ийн нэг гэж үздэг бөгөөд түүнийг хэзээ ч олон мянган бүтэлгүйтсэн гадаадын тусламжуудаас ичдэггүй гэжээ. Зарим хүмүүс гадаадын тусламжийн 15% нь л хүрэх ёстой хүмүүстэй хүрдэг бөгөөд, үүний шалтгаан нь өндөр удирдлагын зардал, хахуулиас болж байгаа юм гэж үздэг байна.  Гадаадын тусламжийн “дээрээс доошоо чиглэсэн төлөвлөлт” –ийн агентууд дотоодын эм, хүнсний хэрэгцээний талаар мэдээлэл өгч чаддаггүй. Гадаадын тусламж ч улсуудыг өөрсдөө шийдэлд хүрэхээс зайлсхийхэд хүргэх хамааралтай байдлыг үүсгэдэг.
Гадаадын тусламж ч гадаадын тусламжтай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг тухайн улсын хувийн бизнесүүдэд хохирол учруулдаг. Ийстерли гадаадын тусламжийн ажлыг хүнд суртал гэж үздэг бөгөөд маш их зардал, оролцоо нь томоохон бүтэлгүйтэлд хүрдэг. Түүнчлэн, Ийстерли томоохон гадаадын тусламжийн агентлагуудын зарим нэг “худаг ухах, ашиглах, зам барих, хэрэгтэй байгаа газруудад нь эм хүнс тараах” зэрэг хүртээлтэй ажлуудыг  хүлээн зөвшөөрдөг.
Дээрээс доошоо төлөвлөлтийн нэг дутагдал нь олон улс, улсын түвшинд томоохон агентлагууд мөнгөний хуваарилалтыг өөр өөр ядууралтай тэмцэх хэрэгслүүдэд хуваарилах шийдвэр гаргах шаардлагатай болдогт байгаа юм. Тэд шийдвэрээ улсын нийт нөхцөл байдлыг харуулсн чухал хэсгүүдийг харж байж гаргадаг. Харин тосгоноос тосгоны хооронд, хотоос хотын хооронд, энэхүү чухал хэсгүүд нь өөр өөр байна. Энэ нь зарим шаардлагагүй хэсгүүд чухал биш зүйл дээр хэтэрхий их тусламж авч, зарим нь хэрэгтэйгээсээ багыг авахд хүрдэг гэсэн үг юм.
Энэ нь “доороос дээшээ төлөвлөлтийн” хэв маягийг хэрэгтэй болгож харагдуулдаг. Бүх нийгэмлэгүүд өөрсдийн хэрэгцээгээ толорхойлж, хэрэгтэй хөтөлбөрүүдээ дээш өгдөг. Хөтөлбөрүүд нь тодорхой шаардлагуудыг хангах ёстой. Жишээлбэл, нийгмийг юу сайжруулж болох талаар үзэл бодлоо роуулж, хөтөлбөрийнхөө логикийг тайлбарлах зэрэг юм. Хэрэгцээ нь “Уулыг талд аваачих” юм. Пирамидын суурийн баялаг нэртэй номондоо С.К. Прахалад ядуу хүмүүст чиглэсэн дотоодын инноваци, санхүүгийн тусламж нь хэрхэн тэднийг ядуурлаас гарахад нь туслаж байгааг харуулсан юм.
АНУ-ын ядуурлыг товчоор хэлбэл
АНУ-Ын ядуурлын хувьд ямар вэ? Билл клинтоны ерөнхийлөгч байх хугацаанд (1993-2001), АНУ-ын ядуурлын түвшин 11% ббайсан байна. 2008 онд ядуурлын түвшин 13.2% болсон. Их Эдийн Засгийн уналтыг дагад, 2012 оны 11-р сараас эхлэн, АНУ-ын ядуурлын түвшин 16% болж огцом өссөн гэж АНУ-ын бүртгэлийн алба мэдээллэжээ. Тэдний мэдээллэснээр,  43.6 саяаас илүү Америкчууд ядуурлын түвшинд амьдарч байгаа нь АНУ-ын хүүхдүүдийн 20% нь орж байгаа юм.
Тавис Смайлей, Корнел Вест нар цаашид мэдээллэх дээ хоёр Америк тутмын нэг нь ядуу эсвэл түүнтэй дөхөхүйц нөхцөлд амьдарч байна гэжээ. Тэд “ядууралд дөхөхүйц нөхцөл” гэдгийг чекээс чекийн хооронд амьдардаг, долоо хоногийн чек нь тасалдахад ядуу нөхцөл байдалд орох өндөр боломжтой хүмүүсийн хөнцөл байдлаар тодорхойлжээ. Тэд ядуу хүмүүс бидний ихэнхид нь харагддаггүй гэж үздэг.
Ерөнхийлөгч Роналд Рейгөн нэг удаа “Бид ядууралтай дайтсан ч, ядуурал ялсан.” Гэж хэлжээ. АНУ-д ядуурал одоо ч ялсаар л байна, 30 жилийн дараа ч бас.
Бусад хөгжилтэй улсууд илүү сайн ажил хийсэн. АНУ бүх улсуудтай харьцуулахад 28 дугаарт жагсдаг бөгөөд, ядуурлын түвшин нь Орос, Польш, Өмнөд Солонгосоос ч өндөр байна.
Гэр бүлийн орлогын түвшин нь $23,850 учраас дөрвөн айлын нэг нь ядуу гэж тооцогдож бйана. Ойролцоогоор 3 Америчуудын нэг нь үе үе ядууралд өртдөг бөгөөд, 20% нь байнга ядууралд өртдөг байна. Ядуурлын түвшин нь арьс өнгө, нас, боловсролын түвшин, эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн хүчин зүйлсээрээ өөр өөр бйана. Энэ түвшин нь Африк Америкчуудад хамгийн өндөр байдаг. асуудлыг өндөр өрийн дарамт, газрын тосны үнийн өсөлт, байрнуудын үнийн өсөлт, АНУ-ын Хятад эсвэл өөр улсуудад үйлдвэрээ зөөснөөс үүсэх аж үйлдвэргүйжилт зэрэг нь улам хурцагтаж бйана.
өнөөдрийн яудуучууд үнэхээр зовж байна уу гэсэн маргаан байдаг. Тэд машинтай, хавтгай дэлэгцтэй ТВ-тэй, гар утастай, интернэт холболттой компьютеруудтай. Валмарт болон, бусад бизнесүүд хувцас, тв, унадаг дугуй, зэрэг олон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг бууруулсан гэж онцолдог. Гэсэн ч өндөр зардалтай боловсрол, эрүүл мэндийн халамж, хүүхдийн асрамж, цахилгаан, түлш зэргийг чадахгүй байна. Олон ядуу гэр бүлүүд чекээс чекийн хооронд амьдарч, төлбөрөө төлөхийн тулд хамгийн өндөр хүүтэй өдрийн зээлэнд найдаж байна. Тэд маш хүнд өрийн дарамттай явдаг бйөгөөд, сарын дунгдаас хоолныхоо худалдан авалтыг хасч, бусад зүйлсд хадгалж, зарим хөрөнгөө ломпбардуудад өгч алддаг.
хүнсний такс, (Франклин Рузвелтийн ерөнхийлөгч байх үед эхлэсэн), Medicaid, хоноглох ваучерууд, халамжийн төлбөр, Нийгмийн Аюулгүй бйадал, хуулийн тусламж,бага орлогтой айлын хүүхдүүдийг төрөхөөс нь 5 нас хүртэл нь туслах хөтөлбөр болох Хед Старт хөтөлбөр, бага орлоготой оюутнуудыг их сургууль, коллежийн төлбөрийг төлбөд Пелл-ийн тусламж гээд янз бүрийн засгийн газрын хөтөлбөрүүд АНУ-ын ядуу амьдралыг сайжруулахаар оршдог. Цалингийн доод түвшнийг нэмэгдүүлэх, илүү их үйлдвэрийн болон бусад ажлын байрыг нэмэх, ажилчдыг сургаж, чадвар суулгах, баян хүмүүсээс өндөр татвар авч, ядуурлын эсрэг хөтөлбөрт ашиглах гээд олон шийдлүүд дэвшигдэж бйана. Тавис смайлей болон Корнел Вест нар ажлын байран дахь хүүхэд өнжүлэх төв нээх,  орон гэргүйчүүдэд нийтийн байр байгуулах, хүчирхэг үйлдвэрчний эвлэл байгуулах гээд санаануудыг дэвшүүлжээ. эдгээр ядуурлыг бууруулах санаануудыг хэрхэн хэрэгжүүлэхийг таах л үлдлээ.
Ядуучуудад туслах эдгээр арга замуудаас би доорх хэдэн арга замуудыг санал болгож байна:
-       хамгийн сайн шийдэл бол засгийн газар, төрийн бус байгууллагын шийдлүүдээс илүтэйгээр оролцох юм. Тэд хувийн секторт оролцож, засгийн газрын агентлагууд, иргэний байгууллагуудтай сайтар хамтран ажиллах юм.
-       ядуучуудад туслах ажлын ихэнх нь өөрсдийн шийдэлдээ оролцуулахын тулд ядуучуудыг ойлгож, нөлөөлж, тэдэнд туслах хэрэгэтй.
-       Бид ядуурлын асуудлын томруулсан дүр зургийг тусдаа нөхцөл бүрт гарч ирж буй асуудлуудтай нь холбох хэрэгтэй.
-       Бид ниймгийн маркетингийн төлөвлөгөө, хэрэгжилт, удирдлага, хяналтын аргачлалуудыг ашиглах хэрэгтэ. Ниймгийн маркетинг нь нийгэм, олон нийтийн төлөө сайн сайхныг бүтээн байгуулах зан төлвийг өөрчилж, дэмжих зорилготой байдаг. Минйи итгэж буйгаар, сошиал маркетингийг хэрэгсэл  ядуучуудад туслах өмнөх ажлуудад дутаж байсан юм шиг санагддаг.
-       Засгийн газар хүн болгонд боломжийн цалин амласан нь илүү дээр үү, эсвэл цус тогтоох шархны лент шиг л ажилладаг Ядуурлын олон дайны хөтөлбөүүдтэйгээ явсаар байсан нь дээр үү гэдгийг анхааралтай авч үзэх хэрэгтэй. 
Chapter 1. Inevitable Poverty 
Confronting Capitalism
Philip Kotler, 2015